“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн төсөл” хэлэлцүүлэг зохион байгуулав

МҮЭХ-ноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ҮЭ-ийн байр суурь” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр “ХАБЭА-н тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх, “ХАБЭА-н тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн МҮЭХ-ны санал”-ыг МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг танилцуулж, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хуулийн төсөлд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тусгах саналыг хэлэлцүүлжээ. Хэлэлцүүлэгт ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу нар үг хэлж, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н ажилтан, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультан, салбар, үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, 21 аймгийн төлөөлөл зэрэг 150 орчим хүн оролцож, саналаа бодлоо хуваалцсан байна.

Дээрх хэлэлцүүлэг нь ХАБЭМ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар аймаг, нийслэл, салбар, үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, нийгмийн түншлэгч талуудын байр суурийг танилцуулах, оролцогчдоос санал авах, ҮЭ-үүдийн саналыг нэгтгэн боловсруулж УИХ, Засгийн газарт хүргүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …