“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хэлэлцээ хийж байна.

“Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнг гаргаж чадлаа” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан ажлын хэсэг “Рио Тинто” групптэй “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрчээ.

Ингэснээр төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллароор буурч, Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …