Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн талаарх салбарын яамны бодлогыг тодруулж, хариулт авсан. Замын стандартууд батлагдсан байдаг хэдий ч тэдгээрийг мөрддөггүйд гол асуудал байгааг Г.Уянгахишиг гишүүн тайлбарлаад, стандартыг мөрдөх хугацаатай үүрэг өгөөд хяналт, хариуцлагыг хэрэгжүүлэх боломжтой гэдэг хариултыг өгсөн. Хурдны хязгаарын тухайд “Аливаа улс авто зам дээрх хурдны хязгаарыг тогтоохдоо замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, хандлагын эрсдэлийн үнэлгээ тээврийн хэрэгслийн зөрөх үеийн аюулгүй байдлын нөхцөл буюу хажуугийн зай мөргөлдөх үеийн аюулгүй хурд гэдэг гурван нөхцөлд үндэслэн тооцдог.
2019 онд Азийн хөгжлийн банкны судлаачид дээрх нөхцөлд үндэслээд орон нутгийн замд 70км/цагийн хурдтай явах нь тохиромжтой гэдэг тооцоолол, үнэлгээг гаргасан” гэдэг мэдээллийг Зам тээврийн яамны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн А.Энхболд өгөөд, дэлгэрэнгүй тайлбар өгсөн. 10 км/ц-ийн хурдтай скүүтер явган хүнийг мөргөхөд 10 настай хүүхдийн үхэх магадлал 85 хувьтай бөгөөд хуулийн төслөөр явган хүний замаар скүүтерийг огт явуулахгүй байхаар хуульчлахаар тусгасныг тодотгож байсан.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл