Мэдээ мэдээлэл

May, 2026

  • 12 May

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. Бэлтгэлээ урьдчилан хангаарай: Марафонд оролцохоос өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийж, биеийн тэсвэрээ нэмэгдүүлэх нь чухал. Алсын зайд аажмаар дасгал хийж, биеэ гүйлтийн ачаалалд бэлтгээрэй. Тохиромжтой гутал хувцас сонгоорой : Гүйлтийн гутал, …

  • 11 May

    Э.Мөнхжаргал: “Илгээлт 2100” тэтгэлэгт тэнцсэн мэдээ миний мөрөөдлийг бодит болгосон

    Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд буй энэ үед Өвөрхангай аймгийн Бүрд сумаас шалгарч, Польш Улсад суралцаад ирсэн Э.Мөнхжаргалтай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол хүүхэд залуусын суралцах тэгш боломжийг хангах зорилгоор “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 онд зарласан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, 1000 гаруй оюутан 21 оронд боловсрол эзэмшиж байгаа юм. -Сургуулиа амжилттай …

  • 11 May

    АНУ-ын Конгрессын номын сангаас 20 ном хүлээн авлаа

    МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сан ном солилцооны хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж, эхний ээлжийн 20 номыг Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ өнөөдөр МУБИС-д хүлээлгэн өглөө. ​ Эдгээр ном нь хүний оюун ухаан, боловсрол, технологи, ёс зүй, нийгмийн өөрчлөлтийг нэгтгэн ойлгуулах, ирээдүйд чиглэсэн мэдлэгийн сан бөгөөд тус сургуулийн сургалт, судалгааны төвд ашиглагдах юм. Номыг ангилвал боловсрол судлал, …

  • 11 May

    Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд З.Мэндсайхан гадаад зээлийн өнөөгийн байдал, хэрэгжилт, анхаарах асуудал, Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны байдлаар Засгийн газрын гадаад зээл 35,4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,4 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн гадаад зээлийн санхүүжилтийн 26 хувийг зам тээврийн салбарт, 22 …

  • 11 May

    Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна

    ​Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг /2026.05.11/ хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд бүх салбарт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд нээлттэй ярилцлаа. Хүний эрхийг дээдлэх, хамгаалах нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Эдийн засгийн өсөлтийг айл өрх, иргэн бүрд хүргэх үндсэн арга зам нь Үндсэн хуульд заагдсан хүний эрх, эрх чөлөөг дэмжиж, төрийн …

  • 11 May

    Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ

    Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ. Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган …

  • 11 May

    63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

    ​Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус барилга нь тэнхлэгээрээ 18.0 х 42.0м, 60.0 х 18.0м, 30.0 х 21.0м, 4.5 х 30.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар, дөрвөн блок бүхий 5,204.0 м.кв барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас …

  • 11 May

    Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна

    ​Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа. ​ НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ “Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр тус замыг барина. Уг зам нь зургаан метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган …

  • 11 May

    Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна

    Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 2026 оны нэгдүгээр сараас хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний …

  • 11 May

    Иранаас ирүүлсэн хариуг “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энх тайвны хэлэлцээ хийх саналынх нь хариуд  ирүүүлсэн Ираны хариуг “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ. “Ираны төлөөлөгчид гэгч хүмүүсээс” ирүүлсэн хариуг дөнгөж сая уншлаа хэмээн Д.Трамп олон нийтийн сүлжээндээ бичээд, Ираны талын хариу түүнд таалагдахгүй байгаа учир “ОГТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ” гэж мэдэгджээ. Тэрбээр эдгээр үгийг том үсгээр бичээд, өөр дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. Ираны …

  • 11 May

    Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав. Тус уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв. Хуулийн төслийг …

  • 11 May

    Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь дотнын, итгэлт түншүүдийн нэг болохыг онцлоод, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үүсгэн байгуулагч орны нэг Франц Улстай харилцан …

  • 11 May

    “Eurovision-2026” уралдаан Венад эхэллээ

    ​70 дахь удаагийн “Eurovision” дууны тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 10-ны ням гаргийн орой Вена хотноо боллоо. “Eurovision-2026” тэмцээний оролцогчид 170 метр урт оюу өнгийн хивсэн дээгүүр алхаж ёслолын талбайд хүрэлцэн иржээ. Уг хивсийг Вена хотын Бургтеатраас эхлэн Ратуша (хотын захиргааны ордон) хүртэл зассан бөгөөд тэнд Вена хотын дарга Михаэль Людвиг болон тэмцээний зохион байгуулагчид уран бүтээлчдийг угтан …

  • 11 May

    УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав

    УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй эрх зүйн бодлого, цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Монгол Улсад 26 жилийн дараа зочилж байгааг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Монгол Улс 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрх, үндсэн эрх …

  • 11 May

    УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг сонгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Товч намтар: – 2001 онд Баянхонгор аймгийн 2 дугаар дунд сургууль – 2006 онд Монгол Улсын Боловсролын Их …