ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.01/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 60.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 28 гишүүнээс УИХ-ын гишүүн Э.Батшугар, С.Одонтуяа, Д.Батлут, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Б.Баярбаатар, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Б.Тулга, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара нар хүрэлцэн ирж, оролцов.

2026-10-01 13.47.58.jpg2026-10-01 13.47.37.jpg

Хуралдааны эхэнд Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэгийн дагуу товыг танилцуулах үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх талаар хөндсөн. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцүүлсэн болохыг хуралдаан даргалагч мэдээлэв.

2026-10-01 13.47.46.jpg

Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдахдаа Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Тус дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул намрын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

2026-10-01 13.47.18.jpg

Мөн Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахтай холбогдуулан шинжээч томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. (Сонсголын талаарх дэлгэрэнгүйг эндээс)

2026-10-01 13.48.24.jpg

Энэ үеэр асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргалаа. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдээс 11 нь дэмжиж, 52.4 хувийн саналаар хуралдаан хаалттай горимд шилжлээ. Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, …