Мэдээ мэдээлэл

February, 2025

  • 5 February

    ЗГ: Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаанд Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа. 2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. …

  • 5 February

    “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо

    “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой  зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт …

  • 5 February

    Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа “Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл …

  • 5 February

    Н.Энхбат:Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-дөө хавдрын химийн эмчилгээ хийдэг болсон

    Өмнөговь аймгийн хэмжээнд одоогийн байдлаар хавдар өвчнөөр 608 хүн оношлогдоод байна. Орон нутгийн төсвөөр БОЭТ-д хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээг хийх боломжийг бүрдүүлснээр 2024 онд давхардсан тоогоор 136 удаагийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Цаашлаад “Бай” эмчилгээг хийх боломжийг энэ онд орон нутгийн төсвөөр шийдвэрлэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах юм. Хавдар өвчнөөр оношлогдсон хүмүүс сэтгэл зүй, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл …

  • 5 February

    Монгол генерал НҮБ-ын медаль гардууллаа

      Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNFICYP” ажиллагааны цэргийн хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат өөрийн хүчний харьяанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй Аргентин, Чили, Бразил Улсын энхийг сахиулагчдад талархал дэвшүүлж, НҮБ-ын медаль гардуулж өгчээ.    Нэг жилийн хугацаанд хайртай бүхнээсээ хол байж, үүргээ л хамгийн шилдгээрээ гүйцэтгэхийг хичээж, түүнд нь хариу болж ирсэн НҮБ-ын медаль дэлхийн орнуудын энхийг сахиулагч …

  • 4 February

    Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, нэгдсэн эмнэлэг болгоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газарт ажиллаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газар нь 1959 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 500 мянга гаруй …

  • 4 February

    “Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ

    Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой,нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа.  “Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан долоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна. 2021 оны зургаадугаар сарын 1-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус амаржих газарт ажиллахдаа шинэ  барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, …

  • 4 February

    ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “огцрох” болзлоо хангачихлаа

    Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Энх-Амгалан 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш тасралтгүй 13 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр 2021-2024 онд БШУ-ны сайдаар ажиллаж байгаад 2024 оны сонгуулийн дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.  Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж эхэлснээс хойш …

  • 4 February

    Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо

    Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан бөгөөд энэ …

  • 3 February

    Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ

    Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг 2 дугаар сарын 2-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгууллаа. Барилдаанд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын болон төрийн цэргийн байгууллагын спорт хороодын улс аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөх хүч үзэн уран мэхийг уралдуулан барилдахад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат  …

  • 3 February

    “ХАРБИН-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргалаа

    БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөнө. Манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож байна. “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд болов. Арга хэмжээнд ССАЖЗЯ-ны сайд …

  • 2 February

    Түмэн тэмээний баяр: “Монгол тэмээ – Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Түмэн тэмээний баяр-2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ нь өвлийн улиралд зохион байгуулагддаг хамгийн том эвент гэдгээрээ онцлог. Монгол орны жавар тачигнасан тэсгим хүйтэнд хамгийн тэвчээртэй, улам өнгө зүсээ нэмдэг гайхалтай амьтан бол хорвоод хосгүй хоёр бөхт тэмээ билээ. Иймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон байр суурь эзэлдэг юм.  Тус хэлэлцүүлэгт …

  • 1 February

    “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн дэлгэгдлээ

    Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр” эхэллээ. “Түмэн тэмээний баяр-2025” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2025.02.01/ тус аймгийн “Говийн байгаль түүхийн музей-“д “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн дэлгэгдлээ.  Үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс 80 гаруй гэрэл зураг болон, бусад бүтээлийг дэглэжээ. “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа онцлог бүтээлүүдийг дурдвал СГЗ С.Борхүү, УГЗ А.Довчиндаваа нарын уран бүтээлүүдийг үзэгчдэд сонирхуулж байна. Мөн Тэмээн соёл судалгааны …

January, 2025

  • 31 January

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр АТГ-т боллоо. Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр удирдлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаанд АТГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба,  Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг 33 …

  • 31 January

    Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм. Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын …