Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч О.Номинчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нар Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын Аруша хотноо 2026 оны 10 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ОУПХ-ны Ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо. “Бүгдэд тэгш боломж олгох, итгэлцэл болон хүртээмжтэй байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлж, олон …
Мэдээ мэдээлэл
October, 2026
-
12 October
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийн Тэргүүнүүдийг өнөөдөр Төрийн ордонд /2026.10.12 / угтан авч, мэндчилэв. Чуулга уулзалтад 23 орны парламентын 88 төлөөлөгч оролцож, “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл …
-
12 October
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт нээлтийн үгэндээ, Өнөөдөр бид “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” гэсэн цаг үеэ олсон чухал сэдвээр чуулж байна. Энэ сэдвийн цаана энгийн атлаа чухал асуулт бий. Энэ бол эмэгтэйчүүд парламентад хэдэн суудал эзэлж байна …
-
12 October
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Алтан намар-Мод тарих улирал” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын 14 байгууллага болон Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 2500 мод тарилаа. Монгол …
-
12 October
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг /2026.10.11/ нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон …
-
12 October
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
Хотын төв рүү чиглэсэн төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх, автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа болон Толгойт дэд төвүүдийг байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Баянхошуу дэд төвийн төслийн талбайд …
-
12 October
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч …
-
12 October
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн буюу Самбалхүндэвийн оршуулгын газарт Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа. Энэ үеэр УБЗАА-ны хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга …
-
12 October
Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн аравдугаар сарын 11-нийг Олон улсын охидын өдөр болгон зарласан бөгөөд 2012 оноос дэлхий даяар тэмдэглэж байна. Энэ хүрээнд охидын дуу хоолойг сонсож, тэдний эрх, аюулгүй байдал, манлайлал, ирээдүйн сонголтын талаар хамтдаа ярилцах “Because I am a Girl” чуулганыг өнөөдөр дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Чуулганы үр дүнд охидын эрх, оролцоог дэмжиж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг …
-
11 October
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгууль явуулна
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн ээлжит II Бага хурлаар гишүүдийн татварын хэмжээг шинэчилж, холбооны нэр дээрх 0.06 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргалаа. Шинэчилсэн татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тогтов. МСНЭ-ийн ээлжит II Бага хурал 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Номын сангийн хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа. МСНЭ-ийн дүрэмд …
-
9 October
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матьё де Бланк зэрэг төлөөлөгчтэй уулзлаа. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн …
-
9 October
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс \2026.10.09\ хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав. ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал …
-
9 October
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт цогц сургалт, зөвлөгөөнийг аравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Эхний өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”, “Үндэсний аюулгүй байдлын орчин үеийн ойлголт, гадаад эрсдэл”, “Худал мэдээллийн хор уршиг, когнитив дайн” зэрэг сэдвээр илтгэл сонслоо. Өнөөдөр “Монгол Улсын нэгдсэн гадаад бодлого”, “Олон улсын гэрээ, эрх …
-
9 October
“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна
Нийслэлийн Бизнес, инновацын газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “SPRINT – UB STARTUP TOWN” стартапын хурдасгуур хөтөлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус хөтөлбөр нь гарааны бизнес эрхлэгчдийн бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, БНСУ-ын мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авах, хөрөнгө оруулалт татах …
-
9 October
Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ
Нийслэлийн Бизнес, инновацын газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран хэрэгжүүлж буй гарааны бизнесээ дараагийн шатанд гаргах, санаагаа бодит ажил хэрэг болгох хүсэлтэй залуус, бизнес эрхлэгчдэд зориулсан “SPARK UB STARTUP TOWN” 2 өдрийн ХАКАТОН (Ideathon) хөтөлбөрт урьж байна. Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 17–18 (2 өдөр) Хаана: ШУТИС, 8-р …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл