Мэдээ мэдээлэл

November, 2026

  • 17 November

    ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.11.17/ хуралдаан 12 цаг 54 минутад, 30 гишүүний 16 буюу 53.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцууллаа. Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын …

  • 17 November

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ( 2026.11.17) санхүүгийн салбарын мэргэжлийн таван холбооны удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Монголын даатгалын зах зээлийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоод хамтран 2026 оны 11-р сарын 11-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, …

  • 17 November

    Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

    ​Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эх хэл-Нэг Монгол” үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын боловсролын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүйг шинэчлэх, эх хэлний хэрэглээ, үндэсний соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх бодлогын асуудлыг хэлэлцэх тус зөвлөгөөнд улс орны өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаач, хэл шинжлэл, утга зохиолын төлөөлөл, бүх шатны боловсролын …

  • 17 November

    Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

    Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутнуудад статистикийн шинжлэх ухааны үндсэн ойлголт, статистик мэдээллийн ач холбогдол, өдөр тутмын амьдрал дахь хэрэглээ, ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа   Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ойн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн 140 орчим оюутнуудад статистикийн хэрэглээ, ач холбогдлыг тайлбарлан таниулах зорилгоор …

  • 17 November

    “ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай \2026.11.17\ танилцан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. 2026-2027 оны өвөл агаарын температур олон жилийн дунджаас таван хувиар илүү хүйтрэх төлөвтэй байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй 35 сум, дунд эрсдэлтэй 247 сум, …

  • 17 November

    БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

    Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны А/137 дугаар захирамжийн дагуу холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй буддын болон христийн шашны 16 байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хурлын Ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах …

  • 17 November

    Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

    Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зүгээс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өнөөдөр мэдээлж байна. Энэ нь үндэсний түвшинд манлайлан, дархлаажуулалтыг эрчимжүүлж, тандалтыг тогтмол хийн, дэгдэлтийн хариу арга хэмжээг бүх түвшинд нягт уялдаа холбоотой хамтран зохион байгуулсаны үр дүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн чухал ололт юм. Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан …

  • 17 November

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ эх хэл, үндэсний бичиг, утга зохиолоо уламжлан хөгжүүлэх, судлан шинжлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж буй багш, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.  Эх хэл бол харилцааны хэрэглүүр төдий …

  • 17 November

    Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

    Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой XXXIII талбайн Улааннуурын нүүрсний давхаргын метан хийн ордыг ашиглах “Метан Газ Ресурс”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, баталсан. “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн харьяа “Метан Газ Ресурс” ХХК нь 2019 оноос нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгаа, нөөц тогтоох ажлыг хэрэгжүүлж, төслийг үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Төслийн хүрээнд бүртгэгдсэн …

  • 17 November

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

    Монгол Улсын Их Хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа. Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2027 оны төсөвт туссан бодлогын ач холбогдол бүхий шийдвэрүүд, иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, аж ахуйн …

  • 17 November

    Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

    Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1479 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд 2026 оны 11 дүгээр …

  • 17 November

    Аутизмтэй хүүхдүүдэд тохирсон сургалтын орчинг бүрдүүлэх олон нийтийн санал асуулгад дэмжиж оролцоорой

    ТЭДЭНД ОЙЛГОХ БАГШ, ДЭМЖИХ ОРЧИН Л ХЭРЭГТЭЙ Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй. Гэвч аутизм болон хэл ярианы бэрхшээлтэй олон зуун бяцхан зүрх өнөөдөр өөрт нь тохироогүй сургалтын орчноос болж хичээлээсээ хоцорч, өөрийгөө илэрхийлж чадахгүй ганцаардаж, зарим нь бүр сургуулийн гадна үлдэхэд хүрээд байна. Тэдэнд бусдаас …

  • 16 November

    “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

    Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 санал, хүсэлт, гомдол иржээ. Өнөөдрийн байдлаар гомдол, хүсэлтийн 9343 буюу 92.3 хувийг шийдвэрлээд байна. Нийт бүртгэлийн 61 хувийг гомдол, 30 хувийг хүсэлт, үлдсэн хувийг санал, талархал эзэлжээ. Иргэдээс ирүүлсэн санал, гомдолд замын эвдрэл, засвар, барилга, хот байгуулалт, дулаан, цахилгаан, усан хангамжтай холбоотой …

  • 16 November

    Өдрийн 07:00-21:00 цагт дунджаар 591,051 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог

    Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Шуурхай штаб ажиллаж байна. Шуурхай штаб удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалт, нээлттэй мэдээлэл, бэлэн байдал, тусгай төлөвлөлт гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа танилцууллаа. Энэ хүрээнд хөдөлгөөний ачаалал ихтэй уулзвар, гудамж замын нөхцөл байдлыг тогтмол хянаж, гэрлэн дохионы болон цагдаагийн биет зохицуулалт …

  • 16 November

    Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Баянгол дүүрэгт боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.1 хувьтай байна. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв. Агаарын чанарыг сайжруулах төслүүд, …