Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой XXXIII талбайн Улааннуурын нүүрсний давхаргын метан хийн ордыг ашиглах “Метан Газ Ресурс”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, баталсан.
“Чингис хаан баялгийн сан” нэгдлийн харьяа “Метан Газ Ресурс” ХХК нь 2019 оноос нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгаа, нөөц тогтоох ажлыг хэрэгжүүлж, төслийг үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх боломжийг бүрдүүлээд байна.
Төслийн хүрээнд бүртгэгдсэн метан хийн нөөцийг 2027-2029 онд ашиглалтад оруулж, олборлосон хийгээр шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Энэ нь Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгалийн хийн шинэ салбарыг хөгжүүлэх чухал эхлэл боллоо.
ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл