Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар боллоо.
Тус арга хэмжээнд хөдөө, орон нутгийн малчид, хоршоологчид өргөнөөр оролцож, орон нутгийнхаа онцлог бүхий мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр иргэдэд зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдаалах боломжийг бүрдүүлж байна. Энэхүү худалдаа нь нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилготой.
Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн нь гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллана.
ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл