Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Мөн өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.

Цас орж, замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд саарч, зорчих хугацаа уртасдаг. Тухайлбал, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд замын хөдөлгөөний өдрийн дундаж хурд хэвийн үеийнхээс 20–40 хувиар буурдаг байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих цагаа урьдчилан төлөвлөж, хөдөлгөөний ачааллыг харгалзан маршрутаа зөв сонгож, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоно уу.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  /2026.11.12/ ажиллав.  Тус …