Мэдээ мэдээлэл

October, 2026

  • 21 October

    ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.10.20)-ийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаан 15.13 цагт Улсын …

  • 21 October

    Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр (2026.10.20) “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Хишигт эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр өндөр насны тэтгэвэртээ гарсан ч эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа залуу үедээ уламжлуулан үлдээж, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм. Гэвч ахмад настнуудад тохирсон ажлын байр хомс, насны ялгаварлан гадуурхалт, …

  • 21 October

    Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

    Нийтийн зориулалттай орон сууцын барилгад сууц, талбай захиалагчийн өмчлөх эрхээ ирээдүйд шилжүүлэн авах шаардах эрхийг бүртгэлийн шатанд хамгаалах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй барилгад сууц, талбай захиалахдаа тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, давхар захиалгатай эсэх зэрэг суурь мэдээлэлтэй иргэд, олон нийт нээлттэй танилцах, …

  • 21 October

    Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

    Засгийн газрын өнөөдрийн /2026.10.21/ ээлжит хуралдаанд “Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа. Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн хуулийн …

  • 21 October

    435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн /2026.10.21/ ээлжит хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн …

  • 21 October

    Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.21/ болж, Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шийдвэр гаргалаа. Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, …

  • 21 October

    “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

    ​Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.10.21) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл нар үг хэлж, охид, …

  • 20 October

    Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

    Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна. Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын …

  • 20 October

    ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.20/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Хуралдааны эхэнд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ …

  • 20 October

    НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

    Нийслэлийн ерөнхий боловсролын 166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авлаа. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 600 гаруй сурагч олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хэлээр суралцах боломж бүрдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд санаачилга гаргаж Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилээс 166 дугаар сургуулийн сурагчид олон улсын түвшний боловсрол эзэмших нөхцөл …

  • 20 October

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга …

  • 20 October

    Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

    Баянгол дүүрэг “Бид Өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулж, тус дүүрэгт үйлчилгээ үзүүлдэг хот нийтийн аж ахуйн 25 байгууллагын 500 орчим ажилтан оролцож, 230 тусгай зориулалтын болон 130 бичил техник хэрэгслийг дэлгэн танилцууллаа. Мөн нийслэлийн холбогдох удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа. УБЗАА-ны Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 19,100 тонн давс, бодис нөөцөлсөн бол …

  • 20 October

    “Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

    Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Sprint-UB startup town” гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн нээлтийг зохион байгууллаа. Тус хөтөлбөр нь Монголын стартапуудын чадавхыг бэхжүүлэх, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын туршлага, мэргэжлийн зөвлөгөөний тусламжтайгаар бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Сонгон шалгаруулалтаар дараах 10 стартап …

  • 20 October

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга …

  • 20 October

    Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн гэрээний механизмуудын газрын Хүний эрхийн ажилтан хатагтай Рим Маззави, Олон улсын үйл ажиллагааны газар, Ази, Номхон далайн бүс нутгийн хэлтсийн Хүний эрхийн ажилтан ноён Навийд Ахмад, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх …