Шадар сайд С.Амарсайханы Говьсүмбэр аймагт ажиллах албан томилолт үргэлжилж байна. Говьсүмбэр аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 89.5 хувь хамрагдсан бол хоёрдугаар тунд 25.2 хувь хамрагджээ. Ковид-19 халдварын нийт 50 тохиолдол бүртгэгдсэнээс 41-ийг аймгийн хэмжээнд эмчилж,бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд идэвхтэй голомтууд хумигдаж эхэлсэн гэдгийг аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн дарга О.Мөнх-од мэдээллээ. Шадар сайдын зүгээс эрүүл …
Орон нутаг
May, 2021
-
6 May
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн …
April, 2021
-
27 April
Орхон аймагт сайн дурын шинжилгээ авах цэгүүд ажиллаж эхэллээ
Эрүүл мэндийн газар нь иргэдийн сайн дураараа шинжилгээнд хамрагдах хүсэлтийг хүлээн авч аймгийн Шуурхай штабт танилцуулан хэлэлцүүлж сайн дурын шинжилгээ авах 4 цэгийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар тус 4 цэгээр 153 иргэнийг сайн дурын шинжилгээнд хамруулахадхалдвар бүртгэгдээгүй байна. Мөн Шуурхай хариу арга хэмжээний багууд болон иргэдийг шинжилгээнд хамрагдах үеийн эрсдэлээс …
-
22 April
90 мянган малчин ноосны урамшуулалд хамрагдана
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгууллаа. 2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг …
-
20 April
Мал төллөлт 46 хувьтай явагдаж байна
Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байна.
-
13 April
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замыг 10 дугаар сард ашиглалтад оруулна
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Ерөнхий сайдад хандан “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулах хугацааны талаар” асуулга хүргүүлжээ. Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн байна. Тус асуулгын хариуд “Завхан аймгийн төвийг 2021 онд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор зорилт тавин ажиллаж байна. Тус аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто …
-
12 April
Хүйтний хөндий-Арвайхээрийн замын их засварыг энэ сард эхлүүлнэ
Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засварын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр болов. Энэ нь баруун аймгууд руу явах гол чиглэлийн авто замын сүлжээний нэг хэсэг юм. Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд 2019 оны 9 дүгээр сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их …
March, 2021
-
25 March
Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс …
-
18 March
Охины амь насыг аварч, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөндөө бид баяртай байна
Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс алга болсон 2 настай охиныг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид, эрэлч нохойн тусламжтай эсэн мэнд олж эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн талаар Ховд аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Жарантай, Нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Бямбатулга нартай товчхон ярилцлаа. Энэ сарын 5-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт 2 …
-
15 March
Монгол Улсын Шадар сайд төв аймагт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв аймагт ажиллаж, цар тахлын үeд аймгийн Онцгой комисс хэрхэн ажиллаж байгааг шалгав. Төв аймагт энэ сарын 6-ны өдөр халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 16 хүн өвчилсөн. Ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зуунмод сумын хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зохион байгуулж, ойрын хавьтлыг нь илрүүлэн …
-
15 March
ОБЕГ:Цасан болон шороон шуурганы улмаас 6 иргэн нас барсан
Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд …
-
14 March
Цаг агаарын гамшигт үзэгдлээс болгоомжил
Цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй тул хол замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сануулав. Өчигдрөөс эхлэн орон нутагт цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангараад байна. Ойрын хоёр хоногт нийт нутгаар цас орж, салхины эрч 24-28 м/секунд хүртэл ширүүсэх тул цаг агаарын аюулт үзэгдлээс болгоомжлохыг цаг уурчид сануулж байна. Тодруулбал, говийн аймгийн нутгуудаар буюу Говь-Алтай, Баянхонгор Дундговь, …
February, 2021
-
5 February
Ховд аймаг сар шинийн баярын үеэр аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо
Өнөөдөр /2021.02.05/ Ховд аймгийн Онцгой комиссын хурал боллоо. Хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэр гаргах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Сар шинийн баярын үеэр аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Энэ оны 01 дүгээр сарын 23-аас хойш 02 дугаар сарын 04-ний хооронд Улаанбаатар хотоос нийт 528 иргэн иржээ. Үүний 352 нь хувийн унаагаараа ирсэн …
January, 2021
-
5 January
Дарханд спорт заал, үсчин, ресторан зэрэг бүх үйлчилгээг нээх боллоо
Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулж хариу “СӨРӨГ” гарсан учраас Дархан-Уул аймаг “Ногоон Бүс” болж албан ёсоор зарлагдах боломж бүрдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсаны үр дүнд аймгийн ОК-оос дараах шийдвэрүүдийг гаргаж байна.Үүнд: 1 дүгээр сарын 7-ны Пүрэв гарагаас …
-
5 January
Мааний үрлийн ач тус
Дээрхийн гэгээнтэн Далай лам болон бусад дээдэс багш сүсэгтэн олонд маанийн үрэл хүртээдэг. Өдгөө цаг дор Бурханы шашин арван зүгтээ дэлгэрч буйн ачаар бид бүгдээр тэрхүү нандин зүйлийг төвөггүйхэн олж хүртэх болсон нь юутай их завшаан. Ер нь үрэл бол маш олон төрөл зүйл бүхий байдаг. Тухайлбал, хүний билиг оюуныг төгөлдөржүүлэхэд тустай үрлийг Манзушри болон бусад олон бурхадын тарнийн уншлага …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл