Орон нутаг

July, 2020

  • 21 July

    Онцгой байдлын алба хаагчид тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдав

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  Зооноз өвчин судлалын төвтэй хамтран  Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар” сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтадхамрууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус арга …

  • 10 July

    Өмнөговь аймаг “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын менежементийн тогтолцооны MNS ISO-9001-2016 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Гэрчилгээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2020 оны 07 сарын 06-ны өдөр Төрийн ордонд гардуулж өгсөн байна. Чанарын менежементийг тогтолцоог нэвтрүүлэхэд Монголын менежментүүдийн зөвлөхийн холбоо зөвлөх үйлчилгээгээр, Олон улсын стандартын академи сургалтын чиглэлээр хамтран оролцож, Монсертф ХХК баталгаажуулалтын анхдагч аудит хийжээ. Нутгийн захиргааны байгууллага ийнхүү тогтолцооны …

  • 7 July

    Малчид цахилгаан хайчаар хонь хяргах сургалтад хамрагдав

    Улсын хэмжээнд хонин сүргийнхээ тоогоор тэргүүлдэг Архангай аймагт мал аж ахуйн гаралтай түүхий эдийг чанартай бэлтгэн нийлүүлэх, малыг эрүүлжүүлэх, нэмүү өртөг шингээж малчдын орлогыг өсгөх  зорилгоор МҮХАҮТ-аас Германы ХАҮТ-тай хамтран “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд саяхан Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан сумын малчдыг оролцуулан цахилгаан хайчаар хонь хяргах, …

  • 6 July

    Ховд аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ

    Ховд аймагт Тарваган тахлын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан  аймгийн онцгой комисс 4 удаа, шуурхай штаб 5 удаа хуралдлаа. Тарваган тахлын нууц үе зургаан  хоног дуусч, энэ хугацаанд 1,2-р хавьтлын иргэдээс эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан тул Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаснаар хөл хорио цээрийн дэглэмийг цуцлалаа. Тус орон нутагт Тарваган тахлын гоц халдварын үед ЗӨСҮТ-ийн 4, Аймгийн …

June, 2020

  • 29 June

    Үерийн улмаас орон гэргүй болсон таван өрхөд гэр олгожээ

    Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад  энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон. Гэр оронгүй болсон таван өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо. Тодруулбал үерийн  улмаас орон гэргүй болсон Зуунмод …

  • 25 June

    Өчигдөр Хэнтий аймагт 99 айлын гэр, байшин үерт автжээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багт тус суманд зургаадугаар сарын 24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж, үер буужээ. Үүний улмаас зургаадугаар сарын 25-ны 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр, хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн …

  • 18 June

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг дахь бүтээн байгуулалттай танилцав

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр  шинээр хийгдэж буй …

  • 16 June

    Сонгино түүж явсан хоёр хүү хясаан дээрээс унаж нас баржээ

    Хөвсгөлаймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унажээ. Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг зургаадугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Цагдаагийн байгууллагаас тус аймгийн Онцгой байдлын …

  • 15 June

    Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн авто замын эхний 60 км-ийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

    Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын эхний 60 км замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Энх -Амгалан, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Говь-Алтай, Баянхонгор аймгийн холбогдох албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцсон юм. Нээлтийн арга хэмжээнд оролцсон иргэд “Нийслэл хотоос алслагдсан гэгдэх баруун чиглэлийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий …

  • 8 June

    Говийн баянбүрдийг нөхөн сэргээнэ

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас говийн баянбүрдийг нөхөн сэргээх ажлыг Говь-Алтай аймагт хийж эхэллээ.  Энэ ажлын хүрээнд тус аймгийн Эрдэнэ сумын Зармангийн баянбүрд, Цогт сумын Хаяагийн баянбүрдийг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг хийхээр төлөвлөжээ. Нөхөн сэргээх ажлын хүрээнд баянбүрдийн унаган ургамлыг тарималжуулах, тодорхой хэмжээний га талбайг хашиж хамгаалах ажил хийх аж. Одоогоор энэхүү ажил тендерийн шатандаа явж байна хэмээн холбогдох албанаас …

  • 4 June

    Архангай, Булган, Дорнод, Хөвсгөл аймгуудад ой, хээрийн түймрийн эрсдэл “өндөр түвшинд” үнэлэгджээ

    ОБЕГ-ын  Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан аргачлалын дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн  үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, …

  • 2 June

    Хөвсгөл аймаг цэргийн танхимтай боллоо

    Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордонд зургаадугаар сарын 1-нд Цэргийн танхим нээлтээ хийлээ. Тус танхим нь хүүхэд, өсвөр үе залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил, төлөвшил олгох, тэдний хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээг зохион байгуулах гэнэ. Цэргийн танхимыг Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбоо …

May, 2020

  • 31 May

    Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай болжээ

    Монголын хөл бөмбөгийн холбооны санаачлалаар, Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр Завхан аймгийн Улиастай суманд 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг талбай баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ. “Эйч-Би-Эс” компанийн барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан юм. Цаашид Завхан Аймгийн хөл бөмбөгийн холбоо болон Завхан аймгийн …

  • 29 May

    Төв аймгийн Лүн сум стандартад нийцсэн Спорт цогцолбортой болж байна

    Төв аймаг 2019 онд 99.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Лүн суманд баригдаж байгаа 450 хүний суудалтай Спорт цогцолбор юм. Уг цогцолбор нь улсын төсвийн 1 тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан бөгөөд фитнесс өрөө, сургалтын танхим, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр зэргээс бүрдэж байна. Стандартын шаардлагад нийцсэн спорт …

  • 29 May

    Сэлэнгэ аймагт 14 иргэн тусгаарлалтад байна

    Сэлэнгэ аймагт энэ сарын 27-ны өдрийн 20:00 цагийн байдлаар нийт 14 иргэн тусгаарлалтад байна. Сүхбаатар сумын Ахмадын сувилалд тав, аймгийн нэгдсэн эмнэлэгт есөн иргэн байгаа ажээ. Мөн Алтанбулаг, Сүхбаатар, Мандал, Цагааннуур, Сайхан суманд 10 иргэн гэрийн ажиглалтад байна. “COVID-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн ЭМГ-аас олон ажлыг хийж байна. Тухайлбал, зөвхөн нэг өдрийн дотор буюу 27-ны өдрийн байдлаар 19 байгууллага, 2526 …