Нүүрс тээврийн жолооч нарыг pcr шинжилгээнд хамруулж байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны шуурхай штабаас өгсөн албан даалгавар болон Тавантолгой бүлэг ордын аюулгүй тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон холбогдох бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Тодруулбал, Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажилд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн явуулын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг, Дотоодын цэргийн 50 хүний бие бүрэлдэхүүн хамтран оролцож байгаа юм.

Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажил 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 6252 жолоочийг хамруулж, шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …