Сайншанд-Хамарын хийд чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж эхлэв

Долдугаар сарын 27-ны өдөр Сайншандаас Хамарын хийд чиглэлийн авто зам борооны усанд эвдэрсэн талаар мэдээлж байсан.

Тэгвэл Сайншанд-Хамарын хийд чиглэлд “Дорноговь-АЗЗА” ТӨХК 5.2 километр түр зам барьж, наймдугаар сарын 2-ны өдрөөс тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулж эхэлжээ.

Дээрх чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …