Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлээ

Улаангом хотноо Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв энэ сарын 5-нд нээлтээ хийлээ. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийг 2019 онд шинэчлэн зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсээр байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн нээлтийн үеэр оролцогчдыг идэвхжүүлэх бүтэн өдрийн сургалт семинар болсон бөгөөд энэ үеэр олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм. Мөн урд өдөр нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран “Өв тээгч бүсгүйчүүд” зөвлөгөөнийг Тариалан суманд зохион байгуулсан нь сонирхолтой, сонин содон ажил болжээ. 

Энэхүү төв ашиглалтад орсноор аймгийн хүн амын 50 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд хамтдаа хөгжин дэвших, сайн туршлагаа хуваалцах, манлайллаа нэмэгдүүлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд олноороо сонгогдон ажиллах өргөн боломжууд нээгдэж байна.

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …