Орон нутаг

May, 2020

  • 25 May

    УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа

     УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч А.Билэгт, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Батдорж, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Дэлгэрмаа нар  багтан ажилласан …

  • 18 May

    Орон нутгийн нисэх буудлууд шинэ техниктэй боллоо

     Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар нар орон нутгийн хатуу хучилттай зурвастай нисэх буудлуудад шаардлагатай техникийг хүлээлгэн өглөө. Тухайлбал Өмнөговь аймгийн Гурвансайхан, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Доной, Дорнод аймгийн Чойбалсан зэрэг нисэх буудалд аэродром арчлалт, цэвэрлэгээний МАЗ-490843 маркийн тус бүр нэг автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү техник …

  • 15 May

    Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана

    Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаад өнөөдөр /2020.05.15/ 10 цагаас эхэлж тус аймаг дахь орон нутгийн …

  • 13 May

    Өлгий хотыг тойрон гарах 18.8 км зам, гүүрийн барилгын ажлын нээлт боллоо

    Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотыг тойрон гарах 18.8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт болж, үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан зэрэг албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлыг 3 …

  • 11 May

    Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, …

  • 2 May

    Мал төллөлт 62,7 хувь байна

    Төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 62.7 хувь буюу 18.3 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 5.0% нь бод, 95,0 хувь нь бог малын хээлтэгч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар их байна. Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 91.1 хувь, Ховд аймаг 83.7 хувь хамгийн өндөр үзүүлэлт байгаа бол Хөвсгөл аймаг 41.0 хувь, Өмнөговь аймаг 38.4 хувийн мал төллөлттэй байна. Улсын хэмжээнд 18.4 сая …

April, 2020

  • 28 April

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөргөлдсөний улмаас автомашин шатаж, дөрвөн хүн амиа алджээ

    Зам тээврийн ослын улмаас автомашин шатаж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн “Өехий” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан  иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн дөрвөн зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн осол гарсан байна. Уг …

  • 27 April

    Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ачаа тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна

    Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр олон улсын ачаа тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна. Тус Цагдаагийн газраас Алтанбулаг сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн хамгаалалтад өдөр бүр дөрвөн тээврийн хэрэгсэл 21-25 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг иргэдтэй хавьтал үүсгэхгүй байхад хяналт тавьж, олон нийтийн аюулгүй байдлыг …

  • 24 April

    Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна

    Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг 2019 онд угсарсан бол энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг 2020.04.20-ны өдөр эхлүүллээ. УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын 4 бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1500 метр замыг бариад байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай …

  • 24 April

    Хэнтий аймгийн Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ

    Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм. Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм. …

  • 23 April

    Хэнтий аймгийн Баян-Адарга-Дадал сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно

    Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах …

  • 23 April

    Гол, мөрөн, нуурын мөс өргөгдөн хэврэгшиж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар  Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны ар болон өврөөс усжих Идэр, Чулуут, Урдтамир, Богд, Буянт, Хожуул, Цагаантуруут, Онги, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг голууд 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-50 см нимгэрч мөс өргөгдөн …

  • 20 April

    Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

    Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай хотод бүтээн байгуулалтын ажлууд хийж буй гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Жаргалант, Чигэстэй багийн цэвэр усны шугамын өргөтгөл, бохирын шугам шинээр тавих ажлын тендерт “Ган” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн байна. Дээрх багуудын …

  • 16 April

    Завхан аймгийн 24 суманд 747 ажлын байр шинээр бий болгоно

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн зөвлөл хуралдаж 24 сумынд 747 түр болон байнгын ажлын байр шинээр бий болгох зорилгоор 776 сая төгрөгийн эх үүсвэрийг баталлаа. Үүнд: 1. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг төслийн хүрээнд: 1.1 Ажлын байр дэмжих 36 сарын хугацаатай, хүүгүй, таван сая хүртэлх төгрөгийн зээлийг 24 сумын 48 иргэнд олгоно. 1.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих 48 сарын …

  • 7 April

    “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулна

    “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг борлуулах, зах зээлд нийлүүлэх “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулна. Арвайхээр хотын төв талбайд тус төвийн барилгыг барих бөгөөд харин талбай дахь усан оргилуурыг Дэлгэрэх гол дагуу шинээр байгуулсан “Дэлгэрэх гарден” цэцэрлэгт хүрээлэнд суурилуулах юм. Энэхүү үйлчилгээний төвийг байгуулснаар өрхийн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, дотоод, гадаадын иргэд, жуулчдад сурталчлах төдийгүй хэрэглэгчдэд орон нутгийнхаа онцлог бүхий брэнд …