Дархан-Уул аймгийн ОБГ: Зуслангийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн хүүхэд, багачуудад галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар анхан шатны сургалт зохион байгууллаа.

 Аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа тус зусланд гуравдугаар ээлжийн 260 хүүхэд амарч байна.

 Зуслангийн аюулгүй байдалд хяналт тавьж Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …