Архангай, Булган, Дорнод, Хөвсгөл аймгуудад ой, хээрийн түймрийн эрсдэл “өндөр түвшинд” үнэлэгджээ

ОБЕГ-ын  Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан аргачлалын дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн  үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн ой, хээрийн түймрийн аюул, эрсдэл  “өндөр түвшинд” үнэлэгджээ.

Ой, хээрийн түймрийн ерөнхий үнэлгээг мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээлэлд суурилан 11 дүгээр сар хүртэл сар бүр хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/electronica.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …