Ховд аймагт Тарваган тахлын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс 4 удаа, шуурхай штаб 5 удаа хуралдлаа.
Тарваган тахлын нууц үе зургаан хоног дуусч, энэ хугацаанд 1,2-р хавьтлын иргэдээс эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан тул Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаснаар хөл хорио цээрийн дэглэмийг цуцлалаа.
Тус орон нутагт Тарваган тахлын гоц халдварын үед ЗӨСҮТ-ийн 4, Аймгийн голомтод ЗӨСТ-ийн 14, Цэцэг суманд 5, ОБГ-аас аймагт 47, суманд 4, ЦГазар аймагт 68, суманд 15, БОЭТ-оос аймагт 24 хүн үүрэг гүйцэтгэж, ЭМГ-аас аймагт 17, БОЭТ-оос 12 хүн удирдлага аргазүйгээр ханган ажиллаж байна. Цэцэг суманд ЭМГ-ийн 1, МХГ-аас хүн байхгүй, Жаргалант сумаас аймагт 9, Цэцэг суманд 2 ажилтан тус тус, нийт 255 ажилтан албан хаагч нар үүрэг гүйцэтгэсэн байна.