Онцгой байдлын алба хаагчид тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдав

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  Зооноз өвчин судлалын төвтэй хамтран  Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар” сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтадхамрууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус арга хэмжээг авч хэрэгжүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …