Орон нутаг

July, 2019

  • 25 July

    Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлт боллоо

    “Буйр нуур” дэд хөтөлбөрийн хүрээнд усан хил хамгаалалтад шинэ техник технологийг нэвтрүүлж, боловсронгуй болгох ажлыг 2018 оноос эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан Хилийн 0306 дугаар ангийн хилийн 0219 дүгээр салбарын байрыг шинэчлэн засварлаж, ХХЕГ-ын төсвөөр хилийн 0219, 0321 дүгээр салбаруудыг моторт завь, усны мотоцикль, цасны чарга, квадратоцикль, хөнгөн хөлөг чирэгч, зэвсэг, тусгай хэрэгсэл, холбооны иж бүрэн …

  • 18 July

    Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Он гарснаар  нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593.8 га ой, 250839.2 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж 13 байшин, 3 гэр шатсан байна. Тэгвэл  Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн хойш 130 км зайд Бугант багийн нутаг “Халуун рашаан” гэдэг газарт энэ …

  • 2 July

    Ламын гэгээнтэн Эрдэнэтийн уурхайчдад авшиг хүртээнэ

     Монголд бурхан шашныг дэлгэрүүлэгч гурван зулын нэг Ламын гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт маргааш Эрдэнэт үйлдвэрт морилж, уурхайчдад маань мэгзэм сонордуулан, эрх, номын авшиг хүртээнэ. Ламын гэгээнтэн Орхон аймагт “Гурван бүсийн нутаг” ТББ-ын заллагаар морилж буй бөгөөд энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч, уурхайчдынхаа сэтгэл зүй, ажил үйлсийг өөдрөг байлгах тулгуур хүчийг бодон сүсэглэж номын айлдвар хүсжээ. Ламын гэгээнтэний …

  • 2 July

    Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үер буужээ

    Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 1-ны өдөр үргэлжилсэн орсон борооны улмаас үеэр буужээ. Энэ талаар тус сумын Онцгой байдлын газраас асуухад “Өнөөдөр 14.59 цагаас 16.00 цаг хүртэл үргэлжлэн орсон борооны улмаас зарим жалга, даваа үертэй байна. Одоогоор хаагдсан зам даваа байхгүй, хүний эд хөрөнгөд хохирол учирсан хохирол байхгүй байна. Яг одоогийн байдлаар үерийн ус татарч байна” гэсэн тайлбарыг өглөө. …

  • 1 July

    Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам борооны улмаас эвдэрчээ

    Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдрэл үүссэн гэдэг мэдээллийг Авто тээврийн үндэсний төв өгч байна. Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдрийн 16.00 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдэрчээ. Авто замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байгаа учраас оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож …

June, 2019

  • 28 June

    “Яараад яах вэ” самбарыг байршуулж байна

    Тээврийн цагдаагийн албаны даргын өгсөн үүргийн дагуу “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас “Яараад яах вэ” самбарыг Мөрөн-Булган чиглэлийн А0902, Хатгал-Мөрөн чиглэлийн А1101 дугаартай автозамуудад байршуулжээ. Мөн жолооч зорчигч нарт мэдээлэл өгч ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн замын нөхцөл байдалд …

  • 27 June

    Говь-Алтай руу шөнийн нислэг үйлддэг боллоо

    Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулж навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсноор “В” “С” ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр 2019 оны зургаадугаар сарын 26-ны үдэш “Аэро Монголиа” ХХК~ийн Embraer145 агаарын хөлгийг хүлээн …

  • 25 June

    Орон нутгийн замд ослоос урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ

    “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ” уриатай аян өнгөрсөн амралтын өдөр боллоо. Уг аяныг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, “Landcruiser”, “Уаз 469” авто клубүүд олны танил эрхмүүд нэгдэн Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарт зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, мэдээ мэдээлэл хүргэх …

  • 24 June

    Чойбалсан хотод 5,5 км авто зам барих ажил эхэллээ

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 5,5 км хатуу хучилттай авто зам, дугуйн зам барих ажлын нийт төсөвт өртөг 10,9 тэрбум төгрөг бөгөөд 5,5 км явган хүний болон дугуйн зам бүхий 2 урсгалтай 4 эгнээ бүхий гэрэлтүүлэгтэй иж бүрэн байдлаар төлөвлөсөн байна. Замын ажлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Их хурлын гишүүн Х.Болорчулуун, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн …

  • 18 June

    Улаанбаатар- Дархан чиглэлийн Түр замын маршрут

    Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд хааж, тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулах ЗТХ-ийн сайдын тушаал гарсан байна. Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Тухайлбал: Улаанбаатар хот доторх буюу …

  • 17 June

    Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

    Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамыг түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоосныг ЗТХЯ-наас мэдээллээ. Их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж, эвдэрсэн тул Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 дугаартай Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны зургадугаар сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг зогсоожээ. Иргэдийг  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, дээрх чиглэлд зорчихгүй байхыг …

  • 17 June

    Улаанбаатар-Лүн чиглэлд түр зам гаргажээ

    Бороо үргэлжлэн орж, Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 17-ны 18:00 цаг хүртэл хаагаад байгаа юм. Одоогийн байдлаар тус суманд бороо нэмж ороогүй. Үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, замын хөдөлгөөнийг хаах хугацааг сунгах эсэхийг шийдэх аж. Харин эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргасан байна. Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын зорчигч тээврийн …

  • 17 June

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хаалаа

    Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар гүйцэтгүүлэхээр болжээ. Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд …

  • 13 June

    “Цаатан фестиваль” долоодугаар сарын 6, 7-нд болно

    Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Цаатан фестиваль” долоодугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болох гэж байна. Тус наадам нь Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг …

  • 13 June

    Дархан чиглэлийн зам засварын ажлын нээлт энэ сарын 17-нд болно

    Улаанбаатар – Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор ажиллаж байгаа билээ. Одоогоор хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн байна. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил өрнөж байна. Замын тендерт  таван компани шалгарсан бөгөөд энэ долоо хоногт компаниуд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох аж. Харин шинээр хоёр эгнээ нэмэх …