Орон нутаг

August, 2019

  • 20 August

    Байдраг-Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна

    Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа. Албан томилолтын хүрээнд Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэх юм. Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны …

  • 19 August

    Өсвөрийн аврагчид хог хаягдал цэвэрлэжээ

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Од” цогцолбор болон дөрөвдүгээр дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр өсвөрийн аврагчид голын эрэг дагуу хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологодоо хувь нэмрээ оруулсан байна. Мөн тэд Хараа голын эрэг орчмоор амарч, аялж байгаа иргэдэд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллажээ.

  • 16 August

    “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар 2019.08.14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоолоо. Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав. Тусгай зөвшөөрөл дуусгавар …

  • 13 August

    Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна. Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл, 361-ийн гармаас хойш 3 км, Баянчандмань сумын нутаг Хар усны үзүүр гэх газраас хойш 3 км хүртэл үндсэн замыг хэсэгчлэн хаажээ. “Хажуугийн туслах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын нөхцөл байдал тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй, хөдөлгөөн бага зэргийн удаашралтай, хэвийн зорчиж байгаа” тухай Тээврийн …

  • 12 August

    Өсвөрийн аврагч сурагчид сургагч багшаар бэлтгэгдэв

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын Дархан салбарын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран “Өсвөрийн аврагч” клубийн хүүхэд багачуудад зуны сургалт, дадлагыг зохион байгууллаа. Тус дадлага сургалт нь албаны хэмжээнд анх удаа зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд 30 сурагчийг хамруулсан аж. Өсвөрийн аврагч сурагчид “Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан …

  • 9 August

    Хэрлэн голд осолдсон хоёрдахь иргэний цогцсыг гаргажээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын  нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/  4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /43 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэний цогцсыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12:35 цагт тус сумын  Тахилгат багийн ”Цантын хушуу” …

  • 7 August

    “Хэрлэн” голд осолдсон иргэний цогцсыг гаргажээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчимд 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/, Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ 08.04-ний өдрийн 12:30 цагт  тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ ногоо …

  • 7 August

    Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд автобусаар тогтмол үйлчилнэ

    Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж …

  • 6 August

    Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөжээ

    Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн хойд зүгт дөрвөн километрийн зайд орших Хужирт багийн “Хужирт” гэдэг газар өчигдөр 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэн цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Өлгий аймгийн Булган сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

  • 6 August

    Халхын гол дахь хүүхдийн овоог сэргээх ажлыг эхлүүлж байна

    Дорнод аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборыг аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах, мөн түүний өлмийд орших “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээг наймдугаар сарын 08-ны өдөр Халхгол сумын 2 дугаар багт байрлах Их бурхант цогцолбор, хүүхдийн овоонд зохион байгуулна. Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 200 …

  • 6 August

    Дархан Улаанбаатар чиглэлийн түр зам үерт автжээ

    Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан өнгөрсөн сарын 15-наас эхлэн замыг нь хаасан. Улмаар уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцох шийдвэр гаргасан билээ.  Гэвч үргэлжлэн орсон борооны улмаас түр замаар зорчиход хүндрэл үүсээд байна. Уг нь үүдэн ЗТХЯ-ийн яамнаас түр зам засварлахад …

  • 5 August

    “Андлалын өргөө”-ний барилгын ажлын явц 60 хувьтай явагдаж байна 

    УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хот, Батноров, Баян-Овоо зэрэг тойргийнхоо сумдад ням гарагт ажиллав. Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулж шинээр хөл бөмбөгийн талбайг олон улсын стандартаар барихаар болсон бөгөөд сонгосон талбайтай танилцсан юм. Хөл бөмбөгийн талбай Бэрх хотод ашиглалтанд орсноор 41-р тойргийн сумдын дунд хөл бөмбөг болон бусад спортыг хөгжүүлэх боломж бүрдэх …

  • 3 August

    Улсын хэмжээнд он гарсаар 50 суманд ой, хээрийн түймэр гарчээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөг, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарч, нийт 24.206.246.946 төгрөгийн хохирол учирсан байна. Иргэд, малчид, …

July, 2019

  • 30 July

    Дарханы чиглэлийн түр замд халтиргаа, эвдрэл үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж байгаагийн улмаас орон нутгийн замд халтиргаа үүсэж, зам эвдрэх тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Дарханы зам засвартай холбоотойгоор замуудыг хэсэгчлэн хааж, түр замыг гаргасан. Гэвч олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас түр замд гулгаа, халтиргаа ихээр үүсэж, эвдрэл ихтэй байгаа аж. Тиймээс жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, болзошгүй үед ашиглах хэрэгслийг авч явах, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой …

  • 29 July

    Улаанбаатар-Дархан чиглэлд РЕЙЛБУС явж байна

    “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж эхэлжээ. Тодруулбал, дээрх тээврийн хэрэгслүүд Улаанбаатараас 09:10, 10:45, 17:45, 20:35 цагт хөдөлж буй юм байна. Иргэд нийтийн вагоноор 6000, унтлагын вагоноор 16.600, купегээр 23.400 төгрөгөөр зорчиж байгаа аж. Мөн энэ  сарын 30-наас Мягмар гаригаас бусад өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих …