Орон нутаг

June, 2019

  • 12 June

    Танилц: Аймгуудын “Үндэсний баяр наадам”-ын хуваарь

    Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2019.06.12/ болж аймгуудын баяр наадмын хуваарийг тогтоолоо. Ингэхдээ аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна. Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд Сэлэнгэ аймгийн баяр наадам долоодугаар сарын 4,5-нд, Өмнөговь аймгийнх долоодугаар сарын 6, 7-нд, Дундговь, Өвөрхангай аймгийнх долоодугаар сарын 8, 9-нд, Төв аймгийнх долдугаар сарын 8-10 Баянхонгор, Сүхбаатар, …

  • 11 June

    “Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Дархан-уул аймагт үргэлжилж байна

    Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэдэг дохио сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио …

  • 7 June

    Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алджээ

    Хөвсгөл аймагт хоёр настай хүү нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хоёр настай хүү дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тухай дуудлага өчигдөр /2019.06.06/ 11.53 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгойгийн дөрвөн аврагч, нэг км зам туулан 11:55 цагт очиж, цогцсыг гаргаж …

  • 4 June

    Спорт авиралтын анхны хана баригдаж эхэллээ

    Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын хана барих шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү авиралтын ханыг Говь-Алтай аймгийн Тонхил суманд байрлуулах юм. Тус авиралтын хана барих ажлыг уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубынхэн санаачлан зохион байгуулж, гүйцэтгэх компаниар “Нягт холбоо” ХХК-ынхан ажиллаж байгаа аж. Спорт авиралтын хананы шав тавих ёслолын үйл ажиллагаанд “Сутайн бор” …

  • 4 June

    Тосонцэнгэлийг Улиастайтай хатуу хучилттай замаар холбох ажил эхэлжээ

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Завхан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан байдаг. Энэ дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажлыг тавдугаар сарын 24-ний өдөр эхлүүлжээ. Авто зам нь Тарвагатайн нурууны хүндрэлтэй хэсэг болох Загастайн давааг дайран өнгөрдгөөрөө онцлог юм. Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж …

May, 2019

  • 29 May

    Аймгуудын наадмын тов гарчээ

    Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан Монгол наадам айсуй. Энэ жил Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байна. Улсын баяр наадмаас гадна энэ жил ихэнх аймгууд баяр наадмаа долоодугаар сарын 7-29-нд хийхээр тов нь гарчээ. Энэ жилийн наадмыг Говьсүмбэр аймаг эхлүүлж долоодугаар сарын 7, 8-нд зохион байгуулах юм байна. Дорноговьчууд баяр наадмаа хамгийн …

  • 29 May

    Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг ашиглаж эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсэд ус, дулаан, цахилгаан хангамж болон ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажил хийж  2016-2018 онд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Эдгээрийн ашиглалт, үйл ажиллагааг долоодугаар сарын нэгний дотор эхлүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга …

  • 28 May

    “Усан спортын төв”-ийн үйл ажиллагааг ирэх сарын 15-наас эхлүүлнэ

    Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Спортын төвийн харьяанд байсан “Усан спортын төв”-ийг шилжүүлэн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тус усан спорт сургалтын төв нь 2013 оноос үйл ажиллагаа нь зогссон бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийж буй юм. Усан спортын төв нь найман хүний орон тоотойгоор …

  • 28 May

    Он гарсаар 62 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна

    Он гарсаар улсын хэмжээнд 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 42 суманд нийт 62 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 49,7 мянган га ой, 250,8 мянган га хээрийн талбай, нийт 299,5 мянган га талбай түймэрт өртөж, 13 байшин, 3 гэр шатжээ. Харин Оросын Холбооны …

  • 27 May

    Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замын ажлыг эхлүүллээ

    Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ. Дээрх чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийх бөгөөд сонгон шалгаруулалтыг 5 хэсэг болгон зарлаж, засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх  компаниудын зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас ирүүлээд байна. Өнгөрөгч баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон  түр замын …

  • 27 May

    Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя

          Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийх юм. Одоогоор тариалалтын явц улсын хэмжээгээр 60 орчим хувьд хүрээд байна. ХХААХҮ-ийн сайд 5-р сарын  24нд Газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц байдалтай танилцлаа. Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Хаврын тариалалтад  дугуйт трактор 765, анжис 143, үр тарианы механик үрлүүр 654, үр …

  • 23 May

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Гацуур гол гэдэг газар Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг өчигдөр /05.22/ 18:15 цагт хүлээн авжээ. Түймэр орж ирсэн газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км зайтай бөгөөд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын нэг алба хаагч, Үндэсний …

  • 20 May

    Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн замыг нээлээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар хүндэрсэн тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн зарим чиглэлийн замыг хаасан байгаа. Тодруулбал, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргасан. …

  • 17 May

    Баянхонгор аймгийн Заг суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Баянхонгор аймгийн Заг сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т орших Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар тавдугаар сарын 16-ны өдрийн 19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг тавдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим хаяг болон телефон радио станцаар мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Мөнхнасангаас тодруулахад …

  • 16 May

    Сүмбэр сумын сургуульд 6 сурагч сүрьеэгээр өвчилж, 200 гаруй сурагч халдвар авчээ

    Энэ сарын 14-нд Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Тэгвэл өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгджээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр чуулганы хуралдаанд сүрьеэгийн өвчлөлийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “ЭМ-ийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. …