Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Он гарснаар  нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593.8 га ой, 250839.2 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж 13 байшин, 3 гэр шатсан байна.

Тэгвэл  Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн хойш 130 км зайд Бугант багийн нутаг “Халуун рашаан” гэдэг газарт энэ сарын 16-ны өдрийн 14:00 цагт гарсан  түймэр, мөн тус аймгийн Мандал сумаас хойш 50 км Тарни багийн нутаг “Атаа” уулын энгэрт  гарсан түймрийг онцгой байдлын алба хаагчид  цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …