Бага насны охин алга болсон тухай ОБЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны …
Орон нутаг
May, 2019
-
1 May
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Баян-Өлгий аймагт 48 цагийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн энэ сарын 28-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан тохиолдол бүртгэгджээ. Улмаар эхнэрийнх нь биеийн байдал хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хотод явуулсан ч шинжилгээний …
April, 2019
-
29 April
Сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт энэ сарын 14-ны өдөр гэрийнхээ ойролцоох гудамжинд тоглож байсан есөн настай охин сураггүй алга болсон юм. Охин 18.00-19.00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад гэртээ орж ирэхгүй байсан учраас ар гэрийнхэн нь ойролцоох газраар хайжээ. Олдоогүй тул хуулийн байгууллага хийгээд Онцгойд хандсан байдаг. Улмаар ар гэрийнхэн нь энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт …
-
27 April
Маргаашнаас зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээлснээр дөрөвдүгээр сарын 28-ны өдөр буюу маргаашнаас баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи дөрөвдүгээр сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 29-нд говь, тал хээрийн нутгаар, тавдугаар сарын …
-
25 April
Есөн настай Б.Ундармаа охины талаарх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болоод өнөөдрийг /2019.04.25/ хүртэл олдоогүй байна. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм. Иймд охины талаар бодит мэдээлэл өгсөн хүнд 5 сая төгрөгөөр урамшуулахыг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байна. Мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг чандлан хадгална гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдэв.
-
24 April
Шилийн богдод түймэр тавьсан байж болзошгүй этгээдүүдийг илрүүлжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд энэ сарын 22-ны өдөр гал түймэр гарсан. Тус түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн шалгалтаар Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал …
-
19 April
Төв аймгийн замд шороон шуурганаас болж үзэгдэх орчин хязгаарлагдлаа
Яг одоо Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна. Мөн Улаанбаатар хотод ч шуурга эхэллээ. Шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцож ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цаг уурын байгууллагаас өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи …
-
18 April
Өмнөговьчууд 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театртай болно
Өмнөговь аймаг 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадад барьж буй 850 хүний суудалтай орчин үеийн шийдэл бүхий театр юм.Барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бөгөөд 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байна. 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг арваннэгдүгээр сард дуусгаж ашиглалтад …
-
17 April
“Тээвэрчдийн хотхон”-д төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав. Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын …
-
16 April
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай охин алга болжээ
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болжээ. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажил …
-
16 April
Гурван аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 15-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1,1 мянган га ой, 1,8 мянган га хээрийн талбай, нийт 2,9 мянган га талбай шатжээ. Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон …
-
16 April
Өнөө шөнө төв, зүүн аймгуудад, маргааш ихэнх нутгаар шороон шуурга шуурна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: …
-
13 April
“Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэж үзэгчдэд хүргэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран “Төл таван эрдэнэ” төслийг энэ жил зургаа дахь жилдээ хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болсон юм. Нээлтэд ХХААХҮ -ийн дэд сайд Ж.Сауле, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцлоо. “Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг …
-
11 April
Монголд анх удаа ЭКГ-12К экскаватор ашиглалтад орууллаа
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч Ил уурхайд өнөөдөр ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3 шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, ОХУ-ын “Из Картекс” компанийн төлөөлөл болон Эрдэнэтийн уурхайчид оролцов. ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь 1 сарын өмнө амжилттай угсарч дуусжээ. Угсралтын ажилд хоёр гадаад мэргэжилтэн …
-
10 April
Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох санхүүжилт шийдэгдлээ
Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл