Сүмбэр сумын сургуульд 6 сурагч сүрьеэгээр өвчилж, 200 гаруй сурагч халдвар авчээ

Энэ сарын 14-нд Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Тэгвэл өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгджээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр чуулганы хуралдаанд сүрьеэгийн өвчлөлийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “ЭМ-ийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. Үүний хүрээнд 15 дугаар сургууль дээр 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилсан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал, Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 тохиолдол дахиад бүртгэгдэж байна. Тэгэхээр бид үнэнтэй нүүр тулах ёстой. Ерөнхий боловсролын сургууль, багш нарын дунд сүрьеэгийн үзлэгийг орон даяар явуулах шаардлагатай нь  харагдаж байна. Бид эрт илрүүлж, оношлож, эмчлэх ёстой. Үүнийг нуувал асуудал хурцдаж, багш сурагчдын амь насанд эрсдэл учирна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …