Зүүн аймгуудын замын хөдөлгөөнийг зогсоолоо

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим чиглэлд орон нутгийн замыг хаагаад байна. Тодруулбал, зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг хальтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул  УБ-Хэнтий-Сүхбаатар-Дорнод,УБ-Говьсүмбэр- Дорноговь, УБ-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны 11:00 хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ шийдвэрийг ЗТХ-ийн сайдын тушаалаар гаргасан байна.

Түр хаасан замын цасыг цэвэрлэж тээврийн хэрэгсэл явахад аюулгүй болгохыг холбогдох албаныханд даалгажээ.

 

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …