Энэ сарын 18-ны өдрийн 15:23 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хустайн амны “Төгөл” амралтын зүүн талд уулын оройд 4 га ой, хээрийн түймэр гарчээ. Тус бүс нутагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нийт 38 алба хаагч 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг …
Орон нутаг
March, 2019
-
18 March
Видео:Төв аймгийн Эрдэнэ суманд газар доороос булаг оргилон гарчээ
Төв аймгийн Эрдэнэ суманд газар доороос булаг оргилон гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумаас таван километр зайтай орших дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт Ар Хустайн голын аманд булаг оргилон гарчээ. Ийнхүү үзэгдэл нь 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 13.00 цагийн орчимд 2-3 метр өндөрт оргилон найман цаг орчим үргэлжилсэн гэж Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын дарга А.Мөнгөнбаяр мэдээллээ.
-
18 March
Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж …
-
16 March
Ховд аймгийн малчны хаваржаанаас гар бөмбөг олджээ
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Харгант гэх газар тус сумын иргэн С-ийн хаваржаанаас гранат олджээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 14-ны өдөр сумын Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олджээ. Алба хаагчид гранатыг аюулгүй болгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
-
15 March
Дархан хот “Гэрлэх ёслолын өргөө”-тэй болжээ
Билгийн тооллын шинийн наймны билэгт сайн өдөр Дархан хотод “Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ.Аймгийн ИТХ-аас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Гэрлэх ёслолын өргөө”-г аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулжээ. Энэхүү өргөөг нээж Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосын гэрлэх ёслол боллоо. Ийнхүү Гэрлэх ёслолын өргөөтэй …
-
14 March
Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгчээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан авто замын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр сумдад ажиллажээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5,800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12,300 гаруй тээврийн хэрэгсэл …
-
14 March
Говь-Алтай аймагт 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ
Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд гуравдугаар сарын 14-ний 7.13 минутад 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тус аймгийн төвөөс баруун зүгт 46,38 өргөрөг, 96,12 уртрагт тодруулбал төвөөс 10 км-т газар хөдлөлт болж хүчтэй дуу чимээ гарсан нь иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор ямар нэгэн хохирол гарсан тухай Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд иргэдээс мэдээлэх хуудас …
-
12 March
Хөвсгөл нуураар зорчихыг хориглолоо
Хөвсгөл нуурын мөс цөмөрч Цагааннуур сумын харьяат гурван иргэн “УАЗ-451” загварын автомашинтайгаа живж, амиа алдсан осол өнгөрсөн бямба гарагт гарсан тухай бид өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих, тээвэр хийхийг хориглолоо. Хөвсгөл нуур болон гол мөрөн дээгүүр зам дөтлөх, хугацаа хожих зэргээр зорчихгүй байхыг албаныхан анхааруулж, тогтмол эргүүл хяналт тавих ажлын хэсгийг аймгийн …
-
11 March
Хөвсгөл далайд машинтайгаа осолдсон гурван иргэний цогцосыг гаргажээ
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 09-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч …
-
9 March
Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 08-ны 20 цагаас 03 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө …
-
8 March
Ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Их …
-
7 March
Маргааш говийн аймгийн нутгуудаар цасан болон шороон шуургатай
Ус цаг уур орчны шинжилгээний газраас “Энэ сарын 8-наас ихэнх нутгаар хүйтэрч цас орж, салхи шуургатай байна” гэж мэдээллээ. Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар тогтуун байсан бол маргаашаас говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж 4-8 градус хүйтэн байх юм. Энэ сард ихэнх нутгаар дулаан байх боловч салхины эрч ширүүсч цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж буй. Тодруулбал, салхи нэгдүгээр арав …
-
7 March
Хаваржилт хүндэрсэн сумын малчдад 900 тонн өвс өгнө
Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй. Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд гуравдугаар сарын 5-наас эхлэн төллөх учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо …
-
6 March
Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндэрчээ
Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг энэ сарын сарын 4,5-ны өдрүүдэд Увс аймгийн Ховд, Өмнөговь, Малчин сумдад ажиллажээ.Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, отроор өвөлжиж байгаа малчин өрхийн аж байдалтай танилцсан байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт хүндэрсэн. Аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй …
-
4 March
Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгоно
Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх зорилготой Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тус аймгийн хувьд өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25,384 толгой мал зүй бусаар хорогдож, 26,241 толгой мал хээл хаясан. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл