1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ

Дэрэвгэр жиргэрүү хэмээх өвсийг их хэмжээгээр түүж  хил гаргахыг завджээ.  Тодруулбал, энэ сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол буюу нийт 1350 кг дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж, улсын хилээр давуулахыг завдсан  байна.

Энэ ургамлыг  түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглох  шийдвэрийг  өнгөрсөн жил  БОАЖ-ын сайд  Д.Оюунхорол гаргасан.

Дэрэвгэр жиргэрүүг Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтдаг бөгөөд  Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнодын тал хээрийн бүсэд тархсан ургамал юм .

 

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …