Орон нутаг

January, 2019

  • 30 January

    Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдрийнх болгожээ

    Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Дамдины Баярсайхан Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, мал сүргийнхээ чанар үүлдрийг улам сайжруулж, олон залууст малч ухаанаа өвлүүлж сургахыг хүссэн юм. Малчин Д.Баярсайхнынх 2018 оны эцэст 5273 толгой мал тоолуулж “Мянгат малчин”-ы амжилтаа 12 жил дараалан бататгажээ. Малын тоо толгойгоо өсгөөд зогсохгүй, мал сүргийнхээ чанар, удам угсааг …

  • 30 January

    Хөгцөрсөн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ

    Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээнд хамрагдаагүй, хөгцөрч муудсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байсан зөрчлийг илрүүлэн тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авав. Мөн Булган суманд тариалсан гэх чацарганыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд, барилгын агуулахад боловсруулан савлаж байсан зөрчлийг илрүүлэн, таслан зогсоожээ. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын …

  • 28 January

    Соробон сампингийн хүүхдүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархлаа илгээлээ

    Өмнөговь аймгийн Номч Оюуны Гайхамшиг сургалтын төвийн Л.Туяа захиралтай сургалтын төвөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хамт олонд баярласнаа илэрхийлж, талархлын батламж гардуулав. Компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн боловсролын салбартай хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд үр дүнгээ харуулсан олон ажил зохион байгуулж байна. Малайз улсын Куала-Лумпур хотод 2018 оны 12 сарын 9-11-ний өдрүүдэд болсон …

  • 28 January

    Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав

      Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна. Тэрбээр …

  • 22 January

    Дорнод аймаг, БНСУ-ын Чоллабүгдү аймгийн Гунсан хоттой санамж бичиг байгуулж хамтран ажиллана

    Дорнод аймаг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Чоллабүгдү аймгийн Гунсан хот нь Монгол, Солонгосын ард түмний сайн сайхан, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт,  болон талуудын Засгийн газар харилцан тохиролцсон бусад салбарын хүрээнд  шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах,  төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжилтэн солилцох, …

  • 22 January

    Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар албаны түүхэн музейтэй боллоо

    Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт  олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, залуу, ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор  Албаны түүхэн музейтэй боллоо. Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, аймгийн хэмжээнд гарсан гамшиг ослыг харуулсан гэрэл зураг, аврах ажиллагаанд …

  • 14 January

    Хөвсгөлийн мөсний баяр “Хөх сувд” нэрийн дор болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг мөсний баяр  гуравдугаар сарын 1-4-нд “Хөх сувд” нэрийн дор болно. Жил бүр уламжлал болдог мөсний баярт урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож ирснээр нийслэл хотынхон төдийгүй бусад аймаг, орон нутгийн иргэд, гадна дотны жуулчид, зочдыг татдаг нэг ёсны өвлийн аялал бүхий баяр юм.  

  • 11 January

    Ховд аймаг Эмэгтэйчүүд хөгжлийн төвтэй боллоо

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл  Ховд аймагт ажиллаад ирлээ. Энэ нь 2019 оны хөдөө орон нутгийн анхны томилолт юм. Томилолтын эхний өдөр Ховд Их Сургуулийн оюутнуудын төлөөл болох 250 гаруй оюутан залуустай “Эзэн, хичээвэл заяа хичээнэ” сэдвийн хүрээнд чөлөөт уулзалт, ярилцлага хийлээ. Уулзалтын үеэр оюутан залуус Б.Оюунгэрэлээс МЭХ-ны тухай, оюутан ахуй цаг,  охид хөвгүүдийн хоорондын харилцааны тухай сонирхон асууж,  харилцан …

  • 8 January

    Галзуу чоно хүн рүү дайрч, гэмтээжээ 

    Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд галзуурсан чоно хүн рүү дайрсан тохиолдол гарчээ. Тус аймгийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Ц нь арванхоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө чононд уруулсан байна. Иргэн Ц-ийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд гарын шуундаа шарх авчээ. Сумын эрүүл мэндийн төвөөс иргэн Ц-д анхан шатны тусламж үзүүлж, галзуугийн эсрэг вакцины хийж өгчээ. Мөн Зоонозын өвчин судлалын төвөөс …

  • 8 January

    Замын-Үүдэд хот хоорондын автобус осолдсоны улмаас хоёр хүн амиа алджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан “Юниверс” загварын тээврийн автобус осолджээ. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас “2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорноговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, 30 орчим …

  • 7 January

    О.Бат-Эрдэнэ: Салхитын мөнгөний ордын өгөөжийг Дундговь аймгийн иргэд огт хүртээгүй

    Тагнуул, цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын холбогдох байгууллагууд өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулсан. Ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах “Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлүүдийг нь энэ үеэр эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан шийдвэрийг танилцуулж, төрийн мэдэлд авсан юм. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэвлэлд анх …

  • 3 January

    Өмнөговь аймгийн Номгон сумд 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Хараат- Уулын хэц гэдэг газрын ойролцоо/2019.01.02/ өчигдөр 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Хараат-Уулын хэц гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т нэгдүгээр сарын 2-ны өдрийн 11:12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хзрээлэнгээс 11:18 цагт утсаар …

  • 3 January

    Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

    Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг  өчигдөр  ашиглалтад орлоо.Тус аймаг нь 30,000 гаруй  хүүхэдтэй.  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт зэрэг өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлдэг  байсан байна. Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх …

December, 2018

  • 21 December

    Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварлаа

    Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг  25 настай эх умайн гаднах жирэмсэний улмаас 74 хувийн цус алдалттай, тээвэрлэх боломжгүй байсан тул гэрт нь хагалгаа хийн цус сэлбэж, эхийн амь насыг аварчээ. Энэ сарын 19-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас цааш 70 км газар Баянзүрх багийн нутгаас тус аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 утсанд яаралтай холын дуудлага ирүүлжээ. Хагалгааны багт Хэнтий …

  • 20 December

    “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ

    Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” компанийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сарын 14-нд тохиосон. Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан “Цэдэнбалын академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн 02 тоот шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдыг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнасан юм. Шагналыг тус Төрийн бус байгууллагын удирдлага уурхайчдын баярын хурал дээр гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2016 онд …