Хөвсгөл нуураар зорчихыг хориглолоо

Хөвсгөл нуурын мөс цөмөрч Цагааннуур сумын харьяат гурван иргэн “УАЗ-451” загварын автомашинтайгаа живж, амиа алдсан осол өнгөрсөн бямба гарагт гарсан тухай бид өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих, тээвэр хийхийг  хориглолоо.

Хөвсгөл нуур болон гол мөрөн дээгүүр зам дөтлөх, хугацаа хожих зэргээр зорчихгүй байхыг албаныхан анхааруулж, тогтмол эргүүл хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоор ахлуулахаар болжээ. Тус аймгийн хэмжээнд энэ өвөл олон жилийн дунджаас дулаан байсан тул гол, мөрний мөс эрт гэссэнийг мэргэжилтнүүд онцолж байна.

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …