Орон нутаг

October, 2018

  • 30 October

    “Талын түмэн адуу”-ны баяр болно

    Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 3,4-ний өдөр түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Батноров суманд болно. БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагын Газрын дэмжлэгтэйгээр Мөнх Харилцаа ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, …

  • 22 October

    Ирэх онд дөрвөн аймагт махны үйлдвэр барина

    Манай улс нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас импортлон авдаг гэсэн судалгаа бий. 60 орчим сая малтай мөртлөө жилд 56 тэрбум төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүн импортоор авч хэрэглэдэг. Сүү гэлтгүй мах хүртэл гаднаас импортлон авч байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тул “Мах сүүний аян зарлан”-аа гэдэг мөрийн хөтөлбөрийг МАН 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа танилцуулж байсан удаатай. Үүний нэгээхэн …

  • 17 October

    Төв аймгийн 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ

    УИХ-ын дарга М.Энхболд 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт ажиллаж, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд оролцжээ. УИХ-ын дарга М.Энхболд театрыг шинэ байртай болгох санаачилгыг гаргаж, бүтээн байгуулалтын ажилд эхнээс нь санаа тавьж, дэмжин тусалсан бол, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус театрыг байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгах асуудлыг анх хэрэгжүүлсэн ажээ. Мөн энэ …

  • 16 October

    Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын нээлт боллоо

    Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт  өчигдөр  Төв аймгийн төв Зуунмод суманд боллоо. Тус театр нь 800 хүний суудалтай, 7000 ам метр талбайтай, орон нутаг дахь хамгийн том театр болж байгаа бөгөөд улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын “Рендербау” ХХК барьж, гүйцэтгэсэн байна. Төв аймагт анхны клуб байгуулагдсанаас хойш 75 …

  • 16 October

    Үржлийн бус бог мал экспортлоно

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж буй “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Биит монгол” ХХК экспортод гаргах бог малыг эрүүлжүүлж, уурагжуулах нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолборыг байгуулж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьтай явж буй бөгөөд төлөвлөгөө ёсоор …

  • 16 October

    “Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа

    Дорноговь аймгийн Замын-үүд суманд байгуулагдсан “Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа. Олон Улсын стандартад нийцсэн энэхүү тээвэр логистикийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд болон гүйцэтгэгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус төвийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БНХАУ-ын Зам тээвэр, төмөр …

  • 16 October

    Ерөнхий сайд дэд бүтэц, бүтээн байгуулалтын бүс нутагт ажиллаж байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Сайншанд хот, Замын-Үүд суманд албан томилолтоор ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг байгуулах барилга угсралт, Бүс нутгийн тээвэр Логистикийн төв, Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах ажилтай танилцав. БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгыг гэрээний дагуу энэ оны зургаадугаар сараас эхлүүлээд байгаа билээ. Барилга …

  • 15 October

    Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхлэлээ

    Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, …

  • 12 October

    Ургац хураалт 58 хувьтай байна

    ХХААХҮЯ-наас мэдээлснээр аравдугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа хураан аваад байна. Мөн 156.9 мянган тонн төмс, 84.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 44.3 хувь, төмсний 95 хувь, хүнсний ногооны 89 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай байгаа юм. Энэ жилийн …

  • 12 October

    Бүргэдчин охин Н.Айшолпан хүүхдүүдэд туслах сан байгуулжээ

    Бүргэдчин охин Н.Айшолпан өөрийн нэрэмжит сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болжээ.Энэ талаар өчигдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аав, ээжтэйгээ хамтран хэвлэлийн бага хурал хийж, “Айшолпан сан” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлалаа. Сангаараа дамжуулж амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.Харин тус сангийн тэргүүнээр түүний аав Р.Нургайып …

  • 10 October

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

    “Гамшгийн эрсдэлийг буруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэн  Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог болоод Онцгой байдлын газрын алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга,  амжилт, алдрыг танилцуулах бүтээлүүд дэлгэгдээд байна. Дархан аймгийн Онцгой байдлын газар нь  1962 онд Гал команд нэртэйгээр байгуулагдсанаас хойш 1981 …

  • 10 October

    Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна

    Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн тариалангийн бүс нутагт хийж буй томилолт Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж буй. Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа бөгөөд …

  • 10 October

    Төв аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Төвийн бүсэд зэрэгцэн орших Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн, хэрэгжүүлэхээ нотолж, Бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах …

  • 8 October

    Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

     Ерөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр өглөө Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж Сүмбэр” ХХК-ийн үр тарианы ургац хураалтын явцтай танилцав. Сүмбэр сумынхан хүнсний ногоогоо 100 хувь хурааж авсан бол ургац хураалт 60 хувьтай байна. Цас орж үр тариа хэвтүүлсэн ч самнаж авах техник ашиглаж байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа. Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарласан …

  • 5 October

    Сэтгүүлч эмэгтэйг зургаан залуу хүчирхийлсэн хэрэг гарчээ

    Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Аймгийн SB телевизэд сэтгүүлчээр ажилладаг эмэгтэйг зургаан залуу хүчирхийлсэн байна.Сэтгүүлч эмэгтэй хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ.Ухаан ороход хувцсыг нь урьж таслан байж  бохир аргаар уг бүсгүйг зургаан залуу хүчирхийлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр залуу сэтгүүлч эмэгтэйгийн согтууруулах ундаад нь ухаан алдуулах зүйл хийсэн байх магадлалтай. …