Гамшигт үзэгдлийн улмаас 4 аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарчээ.

Хор уршгийг арилгахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.

 Нэмэлтээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатараас  өчигдөр хөдөлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …