Орон нутаг

December, 2018

  • 19 December

    Орхон аймагт насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн  29 тохиолдол бүртгэгджээ

    Орхон аймгийн прокурорын газар  аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бага насны хүүхэд, насан хүрээгүй хүн жирэмсэлсэн, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдлыг орон нутаг дахь эмнэлэг, сургууль зэрэг байгууллагуудаар  судалгаа хийжээ. Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 оны 10 сарын байдлаар бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн  29 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх судалгааг үндэслэн аймгийн хэмжээнд бага насны …

  • 15 December

    Маршал Ю.Цэдэнбалын хөшөө Орхон аймагт сүндэрлэлээ

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эхний ээлж ашиглалтад орсон энэхүү түүхэн өдөр Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрын өмнө босголоо. “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан түүний энэ гавъяаг хүндэтгэн тус үйлдвэр, Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөлтэй хамтран уг хөшөөг бүтээжээ. Хөшөөний нээлтэд “Эрдэнэт …

  • 13 December

    Гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ

    “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан энэ оны тавдугаар сард гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд орон нутгийн удирдлагууд  нь “Евро Эко” хороололд гурван өрөө байр бэлэглэлээ. 2018 оны 5 дугаар сарын 1-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их-Залуу багийн иргэн Э.Одхүүгийн гэргий Б.Цэрэннадмид БОЭТ-ийн Төрөх тасагт гурван ихэр охин төрүүлж, тэд охиддоо О.Номин-Эрдэнэ, О.Амин-Эрдэнэ, О.Нандин-Эрдэнэ хэмээн нэр хайрлажээ.

  • 12 December

    А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан тэмээн жин тээх аялал боллоо

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан ном тээсэн тэмээн жингийн аялал энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо. Талийгаачийн хүү Э.Цагаан-Уул, “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийн  санаачилгаар  гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, нутгийнхан, найз нөхөд нь хамтран зохион байгуулж байгаа аялалд яруу найрагчид нэгджээ. Э.Цагаан-Уул, О.Цэнд-Аюуш, Э.Энхболд Б.Жамбалдорж зэрэг арваад яруу найрагчид Дорноговийн Хамарын …

  • 11 December

    Гурван сартай хүүхдийн үхлийн шалтгааныг тогтооно

    Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлэгт арванхоёрдугаар сарын 6-нд гурван сартай хүүхэд нас баржээ. Шалтгаан нь эмнэлэгт тог тасарснаар аппарат унтарч улмаар хүүгийн амьсгал хураагдсан гэх мэдээлэл сошиалд тархаад  байгаа юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Хүүхэд эмнэлэгт тухайн өдрийн 08.10 цагт биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай ирсэн. Ингээд 10.40 цаг хүртэл аппаратад ороод нас …

  • 3 December

    Мотоцикль унахыг хориглолоо

    Орхон аймгийн Засаг дарга захирамж гарган, хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргасан дээрх захирамж 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд мотоцикль, хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглоод байна.  

November, 2018

  • 30 November

    Тор ашиглан загас барьж байсан иргэдийг шалгаж байна

    Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан 11 дүгээр сарын 22-ны өдөр тор ашиглан загас барьж байсан иргэдийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн онд  зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, малын хулгайг таслан зогсоох, мал амьтны халдварт өвчин, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт-2018” нэгдсэн арга хэмжээг холбогдох …

  • 26 November

    Хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ

     Энэ сарын 24-ний  шөнө  Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас нийт 50 гаруй айлын гэр, 13 айлын  болон 10 гаруй ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр салхинд хийсч, нурсан байна. Хүчтэй салхи, шуурганы үеэр Увс аймгийн Улаангом сумын малчин Ц / 46 нас, эмэгтэй/, Б /23 нас, эрэгтэй/ нар 11 дүгээр сарын  25-ны …

  • 26 November

    Гамшигт үзэгдлийн улмаас 4 аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ

    Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 …

  • 23 November

    Архангай аймгийн Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болов

    Архангай аймгийн ЗДТГ-ын урд талын Барилгачдын цэцэрлэгийг Орон нутгийн хөгжлийн сангийн 140 сая төгрөгийн хөрөнгөөр “Гэрэлт гудамж” болгон тохижуулжээ. Энэ ажлыг Орхон аймгийн “Цамц” ХХК тендерт шалгаран гүйцэтгэсэн байна. Тус аймгийн  Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.19-д аймаг, сумдын төвийн гудамжны гэрэлтүүлгүүдийг цахилгаан зарцуулалт бага гэрэлтүүлгүүдээр шийдвэрлэнэ гэсний хүрээнд дээрх ажлыг хийсэн байна. Мөн Цэцэрлэг хот доторх төв гудамж дагуу нийт 180 ширхэг …

  • 15 November

    МУСТА П.Түдэвдорж орон нутагт уран бүтээлийн тоглолтоо хийж байна

    Монгол үндэстний дууны их наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Түдэвдорж энэ оны 10 дугаар сарын 12-нд “Чамайг тойрон эргэлдэнэ” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо UB Palace-ын их танхимд зохион байгуулсан билээ. “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Энхрий” зэрэг дуунуудаараа олон танигдсан залуу уран бүтээлч маань хөдөө орон нутагт тоглолтоо үргэлжлүүлж байна. Монгол орноо тойрох аялан тоглолтоо …

  • 6 November

    Лу.Энхбаяр агсны нэрэмжит тэмцээн Улаангомд боллоо

    Монгол Улсын аварга, Увс аймгийн Сагил сумын харьяат, гавьяат тамирчин, улсын начин Лувсангийн Энхбаяр агсны нэрэмжит “Аваргын гараа” чөлөөт бөхийн олон хотын тэмцээн арваннэгдүгээр сарын 3-4-нд Увс аймгийн спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа. Увс аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ, МЧБХ, аймгийн чөлөөт бөхийн хамтран зохион байгуулсан тэмцээнд хот, хөдөөгийн 19 байгууллагын 230 гаруй тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10 жинд өрсөлдөв. …

  • 5 November

    БНХАУ-ын иргэдийг хайж байна

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хайж байна. Тодруулбал, БНХАУ-ын харьяат иргэн эрэгтэй 25 настай М,  28 настай эмэгтэй Г  нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй байгаа юм. Тэднийг сураггүй алга болсон тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, …

October, 2018

  • 30 October

    АТГ: Дорнод аймагт нэр бүхий албан тушаалтанд холбогдох хээл хахуулийн 11 үйлдэлтэй хэрэг илрүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа. Дорнод аймгийн хувьд албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, төсвийн хөрөнгийг хууль бусаар үр ашиггүй зарцуулах, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хоцроох, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилсны дараа хянуулах, …