Галзуу чоно хүн рүү дайрч, гэмтээжээ 

Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд галзуурсан чоно хүн рүү дайрсан тохиолдол гарчээ. Тус аймгийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Ц нь арванхоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө чононд уруулсан байна. Иргэн Ц-ийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд гарын шуундаа шарх авчээ. Сумын эрүүл мэндийн төвөөс иргэн Ц-д анхан шатны тусламж үзүүлж, галзуугийн эсрэг вакцины хийж өгчээ.

Мөн Зоонозын өвчин судлалын төвөөс энэ сарын 2-ны өдөр ийлдэс хүргүүлж, тухайн өдөртөө эмчилгээг эхэлсэн байна. Харин хүн рүү халдсан чоныг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэгт шинжлүүлэхэд чоно галзуугийн вирус тээж байсан нь тогтоогджээ.

 

 

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …