Орон нутаг

October, 2018

  • 2 October

    “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээврийн авто замын засвар, шинэчлэлийн ажилд хяналт тавьж ажиллав. 239 км үргэлжлэх тус замыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Гашуунсухайт авто зам” ХХК хариуцдаг бөгөөд энэ зун говийн аймгуудад их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсноос зам сэтрэн, нүүрс тээвэрлэлт хийхэд хүндрэл үүссэн. Долдугаар сарын 4-ний өдрөөс хойш …

September, 2018

  • 25 September

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

    Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн  сургууль өнөөдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар  нарын удирдлагууд оролцсон юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр  06:30 цагт гамшгаас …

  • 24 September

    Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна

    Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчид Хэрлэн, Баян-Уул суманд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан байна. Тус …

  • 19 September

    Орон нутагт зорчих иргэдийг техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхааруулав

    Автотээврийн үндэсний төвөөс баруун болон төвийн аймаг руу зорчих иргэдийг аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхаарууллаа. Цаг уурын байгууллагаас  өнөөдөр оройноос эхлэн Завхан аймгийн зүүн хэсэгт энэ сарын 19-нд Сэлэнгэ, Өвөрхайнгай, Булган, Төв аймагт цасан шуурга шуурах талаар мэдээлэл ирүүлжээ. Мөн Өмнөговь, Дундговийн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар салхи секундэд 18-24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байгаа …

  • 19 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа

    Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Шатсан ойг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байсан юм. Учир нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” …

  • 12 September

    Говь-Алтай аймгийн сургуулиудад компьютерын иж бүрэн техник хэрэгсэл гардуулан өглөө

      Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Говь-Алтай аймгийн Лаборатори 1-р сургууль болон Хантайшир-Эрдэм цогцолбор 5-р сургуулиудын компьютерын лаборатори ангиудыг тохижуулж, хэрэгцээт техник хэрэгслүүдийг гардуулан өглөө. Сурч боловсорч байсан сургуулиуддаа зориулан бүтээлч ажил хийх энэхүү ажилд дээрх сургуулиудыг 1998 онд төгссөн 300 гаруй төгсөгч нэгдсэн байна. Төгсөгчид сургуулиа төгссөний 20 жилийн ойд зориулан дээрх сургуулиудын компьютерын лабораторийг …

  • 6 September

    Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад цас оржээ

    Цаг уурын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 5, 6-нд ихэнх нутгаар хөрсөн дээрээ цочир хүйтэрч, зарим газраар цас орно гэсэн мэдээг “Цаг уур, орчны шинжилгээний газар”-аас өгсөн билээ. Тэгвэл энэ сарын 4-ний өдрөөс  эхлэн баруун аймгуудын сумдаар цас орж эхэлжээ. Тухайлбал,Баян-Өлгий аймагт, шөнөдөө Увс аймгийн зарим сумд, Завхан аймгийн хойд сумдаар цас орлоо. Мөн Завханы Цэцэн-Уул суманд өчигдбр үүрээр цас орсон …

August, 2018

  • 31 August

    Гэрэл ойлгогч самбаруудыг байршуулж байна

    Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд, Хөвсгөл Монре даатгал, Гурван-Эрдэнэ жуулчны баазтай хамтран зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд жолооч зорчигч нарт урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор гэрэл ойлгогч 6 ширхэг самбарыг хийж байршуулжээ.

  • 31 August

    Гурван сарын өмнө сураггүй болсон хүүгийн цогцсыг олжээ

    Баян-Өлгий аймгийн Загаст нуур багийн иргэн Ш-гийн гурван настай хүү Н гэрийнхээ орчмоос сураггүй алга болсон хэрэг гурван сарын өмнө гарсан юм. Тус газар нь сумын төвөөсөө 60 гаруй км зайд оршдог. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг 20 орчим хоног зохион байгуулсан ч эрэл мухардсан байдаг. Харин зургадугаар сарын 20-ны өдрөөс эцэг, эхийнх …

  • 30 August

    ЗГХЭГ-аас бүх аймгийн төрийн албанд шалгалт хийнэ

    Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг ЗГХЭГ-аас холбогдох байгууллагын удирдлагуудад шат дараалан өгч байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд ирэх долоо хоногоос шалгалт явуулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх …

  • 30 August

    Үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

    Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал гарч, нийтийн орон сууц болон айл өрхүүд усанд автан ихээхэн хэмжээний хохирол үүссэн. Харин Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон …

  • 29 August

    Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

    Энэ сарын сүүлч болон есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар тодруулбал, наймдугаар сарын 29-ний өдөр зарим газраар, 30,31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр бороо Алтайн уулсаар хур тунадас орно хэмээн Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

  • 27 August

    ЗТХ-ийн дэд сайд орон нутагт ажиллалаа

    ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Буд нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймгуудад  ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын засвар арчлалт, Дархан- Сэлэнгийн  ургацын замын нөхцөл байдалтай танилцаж, УБТЗ-ын “Дархан-2” өртөөнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэд сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа. АО401 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замд судалгаагаар …

  • 27 August

    Гэрээт малчнаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Гэрээт малчин-Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг энэ жилээс эхлэн туршилтаар хэрэгжүүлэхээр болжээ.  Одоогоор гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн байна. Хөтөлбөрт 520 гаруй гэр бүлийг хамруулах бөгөөд төв суурин газраас хөдөө, орон нутагт нүүдэллэж очих тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох юм. Мөн гэрээт малчнаар ажиллаж буй өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын хураамжийг тус …

  • 24 August

    Ховд аймгийн Буянт, Жаргалант сумын ЕБС-иудын хичээл есдүгээр сарын 10-наас эхэлнэ

    Ховд аймгийн Буянт, Жаргалант сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт боом өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын өчигдрийн хурлаар Хорио цээрийн дэглэмийг 2018 оны есдүгээр сарын 7-н хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн Буянт, Жаргалант суманд есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, есдүгээр сарын 10-н хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. ЕБС-ийн …