Орон нутаг

August, 2018

  • 8 August

    Дархан хот гэрэлт гудамжтай болно

    Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг Үйлчилгээний төв-Эрдэнэс плазагаас Дархан-Номин худалдааны төвийн дөрвөн замын уулзвар хүртэлх авто зам дагуу гэрэлт гудамж байгуулахаар болжээ. Гэрэлт гудамжны ногоон байгууламжийг хийж дууссан бөгөөд гэрэлтүүлгийн шон, явган хүний замын тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Гэрэлт гудамжны гүйцэтгэгчээр “Некст стандарт” ХХК ажиллаж байгаа аж. Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай байгаа юм. Төлөвлөгөөний дагуу …

  • 7 August

    Алтай Таванбогдын байгаль хамгаалагч нарт мотоцикль гардууллаа

    “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Rally For Rangers Foundation төрийн бус байгууллагаас Алтай таванбогдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагчийг “YAMAHA” маркын бартаат замын мотоциклиор хангав. Энэхүү мотоцикль гардуулах ёслолыг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрын Шивээтхайрхан ууланд зохион байгуулсан бөгөөд тус …

  • 3 August

    Булган аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Булган аймгийн Тэшиг сумын төвөөс баруун хойд зүгт 41 км газарт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт наймдугаар сарын 02-ны өдрийн үүрийн 06:09 цагийн орчимд болжээ. Сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн байна. Газар хөдөлсний дараа сумын Засаг даргын Тамгын газар ямар нэгэн хэмжээний хохирол учирсан эсэхийг шалгахаар ажлын хэсэг цаг алдалгүй байгуулжээ. Газар хөдлөлтийн …

July, 2018

  • 30 July

    Гурван аймгийн 10 сумын цахилгааныг холбожээ

    Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан. Дээрх гэмтлийн …

  • 27 July

    Өрхийн аж ахуйг өндөр хөгжүүлсэн Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, өрхийн аж ахуйг хөгжүүлж, улс орондоо оруулсан сумын нийт иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, одонг Орхон сумын туганд хүндэтгэлтэйгээр …

  • 26 July

    Хүмүүнлэгийн тусламж Баян-Өлгий аймагт хүргэгдлээ

    Улсын Онцгой комиссын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа энэ сарын 20-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн билээ. Тэгвэл тусламжийн цуваа өчигдөр Баян-Өлгий аймагт хүрч, үерийн гамшигт өртсөн 80 иргэнд таван ханатай гэр, шуурхай …

  • 24 July

    Баян-Өлгийд сэргээн босгох ажиллагааг зохион байгуулж байна

    Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нийт найман багийн нутаг дэвсгэрийн үерт өртсөн талбайг цэвэрлэх, үерийн голомтод сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа талаар Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ. Сэргээн босгох ажлын хүрээнд нийт 4,400 м2 ( 44 га) газарт цэвэрлэгээ хийж, үерт өртсөн 20,000 кв.м талбайд хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 4 тонн үерийн усыг соруулж, зайлуулах …

  • 21 July

    Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

    Ерөнхий сайд үер усны гамшигтай холбогдуулан Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж, зарим үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгсөн билээ. Тус хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн юм. Шийдвэрийн дагуу өчигдөр Баян-Өлгий аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөлжээ. Үерийн голомтод Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн …

  • 20 July

    Ховд аймгийн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж тус сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн дээд шагнал Алтан гадас одонг гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 17 July

    Г.Батсуурьт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Гончигийн Батсуурьт Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гончигийн Батсуурь эмчид хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “Сайн байцгаана …

  • 9 July

    Хэнтий аймагт хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсан хэрэг гарчээ

    Хэнтий аймгийн Дадал сумын нутагт энэ сарын 8-ны орой мотоциклтой хүн иргэд рүү бууджээ. Урьдчилсан мэдээллээр хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хэвлий тус газраа шархадсан байна. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар ажлын хэсэг гаргаж, буудсан гэх этгээдийг саатуулан шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

  • 6 July

    Улиастайд үерийн улмаас авто зам эвдэрч, гүүр нуржээ

    Улиастай суманд долдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас хэд хэдэн газарт үер буужээ.

  • 6 July

    Архангайн баяр наадмыг хойшлуулжээ

    Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн баяр наадмыг 2018 оны 07-р сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа. Мөн тус аймгийн шүлхий өвчин гараагүй бусад сумдын баяр наадмыг энэ сарын 8-11-ний хооронд байсныг хойшлуулж, 2018 оны 07-р сарын 19, 20-ны өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэв. Харин зарим сум, сургууль, байгууллагын ойн баяруудын …

  • 4 July

    Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуулийн хороог байгуулжээ

    Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Сонгуульд бэлтгэх ажил болон сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын цаг хугацааны хуваарийг нарийвчлан гаргаж, Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. …

  • 4 July

    Говийн бүсийн хурдан морины уралдаан Дорноговьд болно

    Засгийн газрын тогтоолоор говийн бүсийн хурдан морины уралдааныг  энэ сарын 27-29-нд Дорноговь аймагт зохион байгуулахаар боллоо.