Ховд аймгийн Буянт, Жаргалант сумын ЕБС-иудын хичээл есдүгээр сарын 10-наас эхэлнэ

Ховд аймгийн Буянт, Жаргалант сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт боом өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын өчигдрийн хурлаар Хорио цээрийн дэглэмийг 2018 оны есдүгээр сарын 7-н хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн Буянт, Жаргалант суманд есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, есдүгээр сарын 10-н хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. ЕБС-ийн үйл ажиллагааг хязгаарлах тухай албан хүсэлтээ аймгийн онцгой комиссоос БСШУСЯ-нд хүргүүлжээ.

“Ховд аймгийн Буянт, Жаргалант сумдад хорио цээрийн дэглэм наймдугаар сарын 15-наас хэрэгжиж байгаа. Хүн, малын гоц халдварт боом өвчин гарсантай холбогдуулан 2018 оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулах “Шигшмэл хурд 2018” морины уралдааныг зохион явуулахгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгоод байна.

Онцгой байдлын хуулинд зааснаар малын гоц халдварт өвчин гарсан үед хүн малыг олноор нь нэг цэгт цуглуулах, баяр наадам тэмдэглэхгүй байхаар заасан байдаг тул дээрх шийдвэрийг гаргасан” гэх мэдээллийг Ховд аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Саруул өглөө.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …