Гэрээт малчнаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Гэрээт малчин-Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг энэ жилээс эхлэн туршилтаар хэрэгжүүлэхээр болжээ.  Одоогоор гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн байна.

Хөтөлбөрт 520 гаруй гэр бүлийг хамруулах бөгөөд төв суурин газраас хөдөө, орон нутагт нүүдэллэж очих тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох юм. Мөн гэрээт малчнаар ажиллаж буй өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын хураамжийг тус сангаас 100 хувь даана. Гэрээт малчнаар ажиллах залуусыг аймаг, сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, төлөөлөгчөөр дамжуулан бүртгэж судалгааг нэгтгэн гарах ажил Увс аймгаас эхэлжээ.

 

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …