Архангай аймгийн Өгий нууранд наймдугаар сарын 11-ний өдөр хоёр иргэн хийлдэг завьтай явж байгаад живжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат 34 настай эрэгтэй А, 31 настай эмэгтэй Э нар тус нууранд 22 цагийн үед живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 12-ны өдрийн 07 цагт иргэн А-ийн цогцсыг эргээс 200 метр, усны 6-7 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Эрлийн ажиллагааг цааш үргэлжлүүлэхийн тулд Үндэсний аврах бригадын найман алба хаагч, хоёр авто машинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж өчигдөр /2018.08.14/ 17:40 цагт эргээс 500 метр, усны найман метрийн гүнээс иргэн Э-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.