Орон нутаг

June, 2018

  • 28 June

    СӨБ-ын хувилбарт сургалтад 1000 шахам хүүхэд хамрагдаж байна

    Говь-Алтай аймгийн 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролыг 5055 хүүхэд эзэмшсэнээс 1770 нь малчдын хүүхэд байна.

  • 28 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

    Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнөөдрийн байдлаар 1200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаа ажээ.

  • 28 June

    Ирэх сард Завхан аймагт 32 градус хүрч халах төлөвтэй байна

     Завхан аймагт ирэх долдугаар сард нутгийн хойд хагаст уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд болон эцсээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр …

  • 28 June

    Ховдын музейн ховор олдворын нэг нь далайн морь

    Далайн морь гэх энэхүү амьтны олдвор 1954 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг одоогийн Хар ус нуурын орчмоос олдсон байна. Энэ нь дээр үед Их нууруудын хотгор нь далай тэнгис байсныг илтгэх ховор олдворуудын нэг юм. Энэхүү олдвор Ховд аймгийн Музейд хадгалагдаж байдаг. Энэ амьтан зөвхөн далай тэнгисийн төдийгүй, ерөөс дэлхий дээрх бүхий л амьтдаас хамгийн хачирхалтай, сонирхолтой амьтны нэг …

  • 22 June

    Баянхонгорт 670 булаг шанд тоологджээ

    Баянхонгор аймаг усны нөөцөөр 21 аймгаас 15 дугаарт ордог бөгөөд усны тоо бүртгэлийн сүүлийн мэдээгээр тус аймагт 670 булаг шанд тоологджээ. Мөн ширгэсэн 13, рашаан 19, гол горхи 211, нуур тойром 53 тоологдсоноос ширгэсэн 3, гүн өрөмдмөл худаг 365, гар худаг 1571 тоологдсон байна.

  • 22 June

    “УАЗ-469” автомашины жолооч нарыг хуулийн хүрээнд тээвэр эрхлэхийг Ерөнхий сайд санууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Сумын иргэд Ерөнхий сайд болон Дорноговь аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авав. Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн …

  • 22 June

    Хар зүрхний Хөх нуурын хогийг цэвэрлэжээ

    Монгол орны байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудын нэг Хар зүрхний Хөх нуурын ойр орчимд тэнд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз болон аялагчдын балгаар хогонд дарагдаж, бохирдсон тухай мэдээлэл, зураг цахим орчинд түгсэн. Үүнийг олон мянган хүн фэйсбүүк, твиттер түгээж, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын удирдлага болон нуурын ойролцоох жуулчны бааз, кэмп ажиллуулагчдын чихнээс хонх уясан юм. Олон нийтийн сүлжээнд …

  • 22 June

    Замын- Үүд суманд 15 МВт-ийн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт Замын-Үүд суманд үргэлжиллээ. Бүс нутгийн логистикийн төвийн барилгын ажлын явц, Хилийн цогцолборын үйл ажиллагаа, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ажилтай газар дээр нь танилцаж, сумын иргэдтэй уулзалт хийж, 15 МВт-ийн “Гэгээн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулах нээлтийн ёслолд оролцов. 15 МВт-ийн Гэгээн нарны цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га …

  • 21 June

    Өвөрхангай аймагт тариалалт 80 хувьтай байна

     Энэ онд  Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 10496 га талбайд тариалалт хийхээс 6 дугаар сарын 19-ний байдлаар 8406.3 га талбайд тариалалт хийгээд байна.  Үүнээс улаан буудай 5818 га, бусад үр тариа 75.5 га, тосны ургамал 1394 га, малын тэжээл 571 га, төмс 351 га, хүнсний ногоо 196.8 га-д тус тус тариалж, улаан буудайн тариалалт 72.3 хувь, төмс 86.2 хувь, хүнсний ногоо …

  • 21 June

    Нийтийн их цэвэрлэгээгээр 70 шахам мянган малын сэг зэмийг устгажээ

    Завхан аймагт цэвэр орчин уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг хоёр сарын турш зохион байгуулж 2851,3 га талбайгаас 1004,3 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Энэ их цэвэрлэгээний ажилд 3300 орчим айл өрх, 343 албан байгууллагын 4000 шахам албан хаагч оролцсон байна. Их цэвэрлэгээгээр 70940 малын сэг зэм, 1012 бүртгэлгүй буюу золбин нохой, муурыг устгаж, эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. …

  • 20 June

    Эртний эдлэл хууль бусаар хил давуулах гэж байжээ

    Гаалийн байгууллагын хэмжээнд 2018 оны зургаадугаар сарын 11-15-нд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс 13 зөрчил нь татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдол гарсан байна. Мөн бүртгэлийн болон эрүүгийн гэхчлэн 32 зөрчил илрүүлжээ. Тухайлбал, Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн 513 вагоны дөрвөн тасалгаанд шалгалт хийхэд зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар …

  • 20 June

    Улсын хэмжээнд төл бойжилт 96,8 хувьтай байна

    6 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 28,1 сая толгой эх малын 98,2 хувь буюу 19,2 сая эх мал төллөж, 18,2 сая толгой төл хүлээн авлаа. Төл бойжилт 96,8 хувьтай байна. Малын халдварт, гоц халдварт, малаас хүнд дамжин халдварлах өвчний гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх сарын аяныг …

  • 20 June

    Отгон сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна

    Завханы Отгон сум малын сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлж малчидтай хамтран 19 өвөлжөөн дээр малын хашааг шинээр барьжээ.

  • 15 June

    Өвөрхангай аймагт газар хөдөлжээ

    Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар ОБЕГ “Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн …

  • 15 June

    Булган аймгийн Хутаг-Өндөр суманд уруйн үер бууснаас зургаан настай хүү амиа алджээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа. Зургаадугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буужээ. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас …