Орон нутаг

May, 2018

  • 7 May

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт дахь томилолт өнөөдөр эхэлж байна. Тэрбээр энэ сарын 7-10-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллана. Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийж, эмнэлэг, сургууль, жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэнэ. Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлох орон болох зорилт тавьсан. Энэ …

  • 5 May

    Орхон аймагт 3 ихэр охин мэндэлжээ

    Олон улсын Ихрүүдийн баярын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийн Ихрүүдийн баярын өдрөөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд гурван ихэр охин мэндэлжээ.  Тодруулбал, тус аймгийн “Их залуу” багийн иргэн Э.Одонхүүгийн гэргий Н.Цэрэннадмид амаржиж 2120, 1820, 1890 килограмм жинтэй гурван охин төрүүлсэн байна. Ихэр охидын аав, ээж нь хоёул багш мэргэжилтэй, Булган аймгийн Бугат сумын …

April, 2018

  • 26 April

    Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцална

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хууль зөрчин, газрыг давхардуулж олгосон шийдвэрүүдийг цуцлахыг салбарын сайдад даалгав. Бүсийн захиргааны өмнөх захирал дээрх бүс нутагт 24 аж ахуйн нэгжид 317 мянга гаруй га талбай хуваарилан гэрчилгээ олгосон байна. Ингэхдээ энэ бүсэд газар …

  • 20 April

    Гашуунсухайт боомтын нүүрсний тээврийн эргэлт нэмэгджээ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаараа нүүрсний тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ авахаар болсон. Тодорхой цэгүүдэд авто зогсоолын …

  • 18 April

    “Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Орхон аймагт эхэллээ

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тэй хамтран “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг Орхон аймагт энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулганд 21 аймгийн 170 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцож байна. Орон нутгийн сэтгүүлчдийн форумын албан ёсны үйл ажиллагааг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлж нээлээ. Форумаар Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн …

  • 18 April

    Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг эхлүүлэхийг даалгав

    Засгийн газрын ээлжит  өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Дундговь аймагт ажилласан томилолтын мөрөөр дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. -Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ашиглагдахгүй байгаа хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх, -Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбох арга хэмжээ авч ажиллах, -Дундговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын Монгол эмнэлгийн хорооны …

  • 14 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дундговьд цэцэрлэг барьж өгөхөөр болов

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна. Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал дуусч, энэ сарын 12-ноос орон нутагт ажиллаж байгаа. Тэрбээр эхлээд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, Тавантолгойн бүлэг орд, аймгийн төвд ажилласан бол өнөөдөр Дундговь аймагт ирээд байна. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймгийн талаар танилцуулга хийлээ. Нийт 15 сум, 67 …

  • 12 April

    Завхан аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ

    Завхан аймгийн ихэнх нутгаар өчигдөр шөнө цас их орж, шуурсны улмаас зам даваа хаагджээ.Тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж замын хөдөлгөөнийг хаасан байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны 11:00 цагаас дөрөвдүгээр сарын 13-ны 11:00 цаг хүртэл хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтэд түр хугацаагаар хязгаарлалт хийжээ.  

  • 7 April

    Бөөгийн зан үйл үйлдэж байхдаа гал алдаж автомашинаа шатаажээ

    Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт оршдог “Ээж мод”-ны орчим суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлыг газарт 2018.04.05-ны өдрийн 17:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар гарч голомтод очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 11х25 тоотод оршин суугч …

  • 5 April

    Сэрэмжлүүлэг: Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлнэ үү

    Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурна. Маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч …

  • 3 April

    Нүүрс тээвэрлэлтийг хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлтэй уялдуулж зөвшөөрөл олгох үүрэг өгөв

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох газруудад үүрэг, чиглэл өглөө. Энэ үеэр “Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн …

March, 2018

  • 30 March

    Сүхбаатар аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөллөө.Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН, АН-ын тэнцүү гишүүнтэй тул талцан хуваагдаж, ажил урагшлахгүй байгааг аймгийн иргэд шүүмжилж, Ерөнхий сайдад удаа дараа хандаж байсан билээ. Тухайлбал Сүхбаатар аймгийн төсөв ИТХ-ын шалтгаанаас болж хоёр жил батлагдахгүй хойшилсон байна. З.Энхтөр нь 2016 оноос хойш Засаг даргаар ажиллажээ.  

  • 28 March

    Хүчтэй шуурганы улмаас хүүхдийн гэр цэцэрлэг нуржээ

    Орон нутагт салхи шуурга ихтэй байгаагийн улмаас ой хээрийн түймэр гарсан, салхинд байшингийн дээвэр хууларсан, хашаа унасан зэрэг дуудлага харьяа Онцгой байдлын байгууллагуудад иржээ. Сэлэнгэ, Ховд, Дорнод аймагт ой хээрийн түймэр гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Түймэрт нийт 2,400 орчим га талбай …

  • 26 March

    Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл хориглов

    Сүхбаатар аймгийн зарим суманд энэ сарын 24-25-нд хурдан морины уралдаан зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсний дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин (2018.03.23) Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүрэг өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшинээс өгсөн үүрэгт “Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааныг энэ оны зургадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох …

  • 22 March

    Баян-Өлгий аймагт эмнэлэг, цэцэрлэг барих хөрөнгийг 2019 оны төсөвт тусгахаар шийдвэрлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов. Баян-Өлгий аймагт эмнэлгийн барилга хамгийн тулгамдсан асуудал болсон байна. 1974 онд ашиглалтад орсон Нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудан, шаардлага хангахгүй болжээ. …