Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурчээ

Баянхонгор аймагт өнөөдрийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэн 1081 байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар буурсан дүн бөгөөд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. Харин бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 76 хувь нь 15-44 насныхан, 24 хувь нь 45 дээш насныхан байна.

Боловсролын түвшнээр харвал бүрэн дунд хүртэл боловсролтой иргэд 65 хувь, тусгай мэргэжлийн болон техникийн боловсролтой иргэд 11 хувь, дээд, магистр, докторын боловсролтой иргэд 24 хувийг тус тус эзэлж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар аймгийн ХХҮГ-т 298 ажлын байрны захиалга ирснээс хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар, барилгын салбарын ажлын байрны захиалга зонхилжээ. Мөн хугацаанд бүртгэлтэй ажилгүйчүүдээс 140 иргэн, шинэ ажлын байранд 36 иргэн зуучлагджээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …