Сар бүр бүх аймгийн удирдлагуудтай хийдэг Засгийн газрын ээлжит цахим хурал боллоо. Энэ удаа ХХААҮЯ-ны сайд П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэл ажил болон аймгуудад дэгдээд буй малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл солилцов. Уг хуралд нийт 19 аймаг оролцсон бол Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ХБХ-ын дарга Б.Бат-Очир, ХХААГ-ын дарга Я.Баатарзориг болон холбогдох албаны хүмүүс …
Орон нутаг
September, 2016
-
13 September
Ховд аймагт “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” ОУ-ын эрдэм шинжилгээний Y бага хурал болно
“Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн …
-
13 September
Дархан-уул аймгийн боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна
Монголчууд бид удахгүй өвлийн улиралтай золгох гэж байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилдаа айл өрхөөс эхлээд албан байгууллагууд бүгд л шамдан оржээ. Ялангуяа боловсролын байгууллагуудын хувьд өвлийн бэлтгэлээ сайн базаах нь чухал байдаг. Энэ хүрээнд Дархан-уул аймгийн Боловсрол соёлын газраас сургууль, цэцэрлэгүүд хүйтний улиралд хэрхэн бэлдэж буй талаар өргөтгөсөн шуурхай хурлын үеэр мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, Улсын төсвийн 100 сая төгрөгийн …
-
12 September
Дархан-уул аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Өвлийн улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дархан-уул аймаг орон нутгийн болон хэлтэс, агентлагийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар энэ өвөл асуудал тарьж мэдэх газруудаа нээлттэй хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдад болон боловсрол, эрүүл мэнд, инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагуудын өвөлжилтийн …
-
12 September
Ховд аймгийн “Буянт үйлийн шим” хоршооны 20 жилийн ой боллоо
Ховд аймгийн хувцас захиалга, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буянт үйлийн шим” хоршооны байгуулагдсаны 20 жилийн ой болж өнгөрлөө. Тус байгууллагын ойн баярын хуралд ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, “Буянт үйлийн шим хоршоо”-ны захирал А.Сэржханд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Хувцас захиалга, оёдол эсгүүрийн салбар уналтанд орсон байсан үед санаа нийлэн хоршоогоо байгуулж өдий …
-
12 September
Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо
Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн түүхт ой 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тохиолоо. Ойн арга хэмжээг нээж, тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Батсайхан үг хэллээ. Дараа нь Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөн, ойн баярт уригдан ирсэн зочид төлөөлөгчдийг Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой танилцуулж, дурсгалын зураг татуулсан бөгөөд ойн арга хэмжээ баярын хурлаар үргэлжиллээ. Ойн арга хэмжээнд …
-
12 September
Баруун бүсийн спортын байгууллагуудын 3-р наадам Ховд аймагт болов
Ховд аймагт Баруун бүсийн спортын байгууллагуудын спортын 3-р наадам зохион байгуулагдлаа.Баруун бүсийн биеийн тамир, спортын газрын тамирчид, ажилчдын энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөр тамирчид ажлын туршлага солилцох, сургалт зохион байгуулах, нөхөрсөг уралдаан тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээний нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрүүл мэнд, биеийн тамирын спортын асуудал хариуцсан ахлах …
-
12 September
Хэнтий аймгийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө
9-р сарын 10-нд Хэнтий аймгийн удирдлагууд улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун зовлонг биеэрээ амссан хэлмэгдсэд, тэдгээрийн ар гэрийнхэн, ач зээ,төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.Манай аймгийн нутаг дэвсгэрээс хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн 3000 гаруй иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд Лхүмбийн гэх зохиомол хэрэгт Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотын 317 хүнийг хилсээр баривчилж, 56 хүнийг цаазаар авч, 260 …
-
9 September
Дорнод аймагт боом өвчний хүний өвчлөлийн сэжиг илэрлээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон ба тус нутагт амьдардаг “Н”-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна. Оношийг баталгаажуулахаар өвчтнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийгдэж байгаа ба тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн баг ажиллаж байна. Иймд малчид, иргэдэд доорх сэрэмжлүүлгийн өгч байна. Сэрэмжлүүлэг: · Боомын …
-
9 September
Дархан-уул аймгийнхан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэв
Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш эдүгээ 18 дахь жилтэйгээ золгож байна. Өнөөдөр Дархан-уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дусгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсэдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл …
-
9 September
Чех, дарханы бизнес эрхлэгчид уулзалдана
Есдүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт Бүгд найрамдах Чех улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт болно. Тус уулзалт нь аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд үдээс өмнө 11:30 цагт эхэлж, үдээс хойш 13:50 цагт Гарден ресторанд үргэлжилэх юм. Уулзалтад аймгийн удирдлагууд, Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНЧУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох юм байна. Бизнес эрхлэгчдийн …
-
9 September
Дорнод аймгийн засаг дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2016 оны 9 дүгээр сарыэ 8-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын дарга Үй Лисинь, Хөлөнбуйр хотын дэд дарга Ниү Жэншэн тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд удирдлагууд харилцан үг хэлж Монгол улс, БНХАУ-ын хоорондох стратегийн түншлэлийн харилцаа шинэ шатанд гарч, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд …
-
9 September
Дархан хотод “Америкийн кино өдөрлөг 2016”–г зохион байгуулна
АНУ-ын Элчин сайдын яам санаачилан “Америкийн кино өдөрлөг 2016”-г Дархан хотноо энэ сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин, кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино. Өдөрлөгийн хүрээнд …
-
9 September
Дархан-уул аймаг энэ сарын 12-нд иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө өгнө
Монголын Хуульчдын холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Залуучууд театрт хууль сурталчилах өдөрлөг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. darkhan.gov.mn
-
8 September
“Утаагүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд 2160 өрхөд хагас коксжуулсан түлшийг туршин нийлүүлнэ
“Утаагүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд энэ өвөл Дархан сумын 15 дугаар багийн 2160 өрхөд хагас коксжуулсан түлшийг туршин хэрэглүүлэхээр боллоо. Эхний ээлжинд дээрх өрхүүдийн мод, нүүрс, хагас коксжуулсан түлш зэрэг гурван төрлийн түлшний хэрэглээнд аймгийн Захирагчийн алба, Хөгжлийн бодлогын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран дүгнэлт хийсний үндсэн дээр ирэх жилээс Дархан сумын 1, 2, 3, 6, …