Өнөөдөр аймгийн хэмжээнд бүх сургууль цэцэрлэг шинэ хичээлийн жилийн нээлтээ хийв. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, баяр хүргэсэн юм. Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн ууган сургууль болох 1-р бүрэн дунд сургуулийн нээлтэнд оролцож нийт багш ажилчид болон сурагчдад эрдмийн их аянд нь амжилт хүслээ. Тэрээр “Өөрийн суралцаж төгссөн …
Орон нутаг
September, 2016
-
5 September
Дархан-уул аймгийн засаг даргын албан даалгавар гарчээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан байна. Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын онцгой комиссын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар албан даалгаварыг үндэслэн даалгасан тус албан даалгаварт: Нэг. Сум, багийн Засаг дарга нарт нь 1. 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор …
-
5 September
Дархан-Уул аймаг ХБНГУ-тай хамтран эдийн засгаа өргөжүүлнэ
Дархан-Уул аймгийн удирдлагууд /2016.09.03/ өдөр ХБНГУ-ын Заксон муж улсын өмчит “Заксоны эдийн засгийн дэмжлэг” ХХК-ийн дарга Томас Рихтер тэргүүтэй 14 төлөөлөгчийг хүлээн авч, Эдийн засгийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалтыг хийж байна. Уулзалтаар аймгийн удирдлагууд Дархан хотынхоо түүх, орон нутгийн онцлогийн талаар зочдод танилцуулан, салбар бүрд ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Дархан төмөрлөг ТӨХК, Шүтэн-Уул ХХК, …
-
5 September
ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа
ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургууль болон 19 дүгээр дунд сургуулийн багш, сурагчдыг /2016.09.02/ Дархан уул аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энхбат нарын тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Дархан-Уул аймгийн 19 дүгээр дунд сургууль нь 2011 оноос хойш ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуультай хамтран ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хоёр жил …
-
3 September
Дархан-Уул аймагт Хүүхдийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж эхэллээ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолоор Дархан хотын алслагдсан баг, хорооллын хүүхдүүдэд зориулсан автобусны тусгай үйлчилгээг есдүгээр сарын 1-нээс эхлэн үзүүлж байна. Дархан аймгийн хувьд алслагдмал гэр хорооллын сурагчдын 50-аас дээш хувь нь хамран сурах тойрогтоо ЕБС-д хамрагддаггүй гэсэн судалгаа байдаг. Иймд хүүхдийн автобусаар үнэ төлбөргүй үйлчилснээр дээрх сурагчдын сурах орчныг дэмжих, …
August, 2016
-
31 August
Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 25 жилийн ой тохилоо
2016 он бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Дархан-Уул аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ой, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 25 жилийн тэгш ойнууд тохиож байгаагаараа онцлог жил болж байна. Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны үндэс суурь нь 1991 онд Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх жирийн дэглэмтэй хорих …
-
26 August
“Белуха”-д зорчсон уулчдын мөрөөр… /Аялалын тэмдэглэл+фото/
I.Уул Алтайн босго алхахад Ариун дагшин хийгээд сүр үзэмжээрээ туйлаас алдартай Белуха хайрханд хөл тавих хүсэл минь аль олон жилийн өмнөөс дотроос хатгасаар байсансан. “Санаж явбал бүтнэ, сажилж яваад ч гэсэн хүрнэ” гэдэгчилэн нэг л өдөр тэрхүү далдхан хүсэл маань биелэх хувьтай байж. Уулын спортын Ганга-Эверест сан болон тус сангийн тэргүүн Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа нарын санаачилж зохион байгуулсан …
-
25 August
Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав
Өнөө шөнө Төв, Булган, Өвөрхангай аймгийн газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа. Маргааш төв болон зүүн аймгуудын зарим газраар, энэ сарын 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 28, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 …
-
23 August
Засаг дарга нараас хариуцлага нэхсэн дөрвөн жил байхыг санууллаа
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Төрийн ордонд чуулж байна. Тэд өчигдөр ирэх дөрвөн жил Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтад хамрагдав. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар уулзаж ирэх дөрвөн жилд орон нутгийн удирдлагуудтай хэрхэн ажиллах болон цаг …
-
23 August
Үерт автсан 15 өрхөд тусламж үзүүлэв
Увс аймаг дахь цагдаагийн газраас тус аймгийн төвд энэ сарын 7-ны өдөр хүчтэй аадар борооны улмаас хүнс хоол, эд хөрөнгөөрөө хохирсон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэр бүхий 15 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна. Энэхүү тусламжийн үйл ажиллагааг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд энэ сарын 10-ны өдөр цагдаагийн газрын хамт олны тусламж болох 75 кг цагаан будаа, …
-
18 August
Дархан хот олон улсын стандартыг хангасан талбайн теннисний талбайтай боллоо
Дархан хотын 55-н жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудын бие бялдарийг хөгжүүлэх мөн нийтийн бие тамирыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр талбайн теннисний холбооноос санаачлан олон улсын стандарт нийцсэн 2 корт бүхий олон улсын стандартын иж бүрэн зүлгэн талбайг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд тохижуулсан байна. Ирээдүйн талбайн теннисний тамирчдын бэлтгэл сургуулилт болон тэмцээн зохион байгуулах нөхцөл бололцоог …
-
16 August
Дархан-уул аймгийн 7 дугаар цэцэрлэгт ТИКА-гийн хөрөнгө оруулалт хийгдэнэ
Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги болон сэргээн заслын төв байгуулах тухай Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Түркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА хооронд төслийн хэлэлцээрт /2016.08.15/ өдөр талууд гарын үсэг зурлаа. Эхний ээлжид 77 сая төгрөгийн өртөгтэй барилга угсралтын өрөтгөлийн ажлыг хийх гарын үсэг зурагдаж байгаа бол дараагийн шатанд уг барилга байгууламжид ашиглагдах тоног төхөөрөмжийн …
-
15 August
БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин Архангай аймагт айлчиллаа
Арханга аймагт Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, элчин сайдын яамны зөвлөх хадагтай Ли Вэй, зөвлөх Ли Ян Жун мөн Улаанбаатар хот дахь хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана тэргүүтэй зочид төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ. …
-
13 August
Хувилгаанаа арслант сэнтийд нь заллаа
Дархан -уул аймгийнхан 8.11 билэгт сайн өдөр Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн 4 дүгээр дүрийн хувилгаан тодорч, арслант сэнтийд нь залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээ нь Хараа Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн өмнөх талбайд болж УИХ гишүүд, аймаг сумын удирдлагуудаас гадна сүсэгтэн олон цуглаж ёслолын арга хэмжээнд хүндэтгэлтэй оролцсон юм. Дархан хотод 1990 оны хавар хамба …
-
12 August
20 настай залуу саатуулах байранд амиа хорложээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 90 жилийн ойгоор 20 настай, эрэгтэй Б саатуулах байранд амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрөгч долоодугаар сарын 23-ны өдөр Бугат тосгоны баяр наадмын арга хэмжээ болох үеэр Б архидан согтуурч, гэрийнхэндээ агсам тавьснаар түүний аав цагдаад дуудлага өгч баривчлуулсан байна. Ингээд түүнийг саатуулах байранд авчирж хийсэн бөгөөд үүний дараа тэрбээр эрүүлжүүлэх өрөөний гэрлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл