Орон нутаг

July, 2016

  • 21 July

    Дархан сумын шинэ хорооллын 8, 9 дүгээр байрны залуус хамтарч усан оргилуур байгуулжээ

    “Залуусын” хэмээх тодотголтой Дархан хотын хөгжил, хотын өнгө үзэмжийг сайжруулахад залуус өөрсдийн сэтгэл зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж байна. Тодруулбал Дархан сумын Шинэ хорооллын 8, 9 дүгээр байранд төрж өссөн залуус фейсбүүк орчинд нэгдэн, хүүхэд насны дурсамж үлдсэн төрөлх хороололдоо усан оргилуур байгуулах санаачлагыг анх гаргасан бөгөөд нийт 5 сая төгрөгийн хандиваар усан оргилуурыг байгуулжээ. Өнөөдөр /2016.07.21/ тэд усан оргилуураа аймгийн …

  • 21 July

    Дархан сумын Засаг даргын нэрэмжит өсвөр насны хүүхдийн барилдаан гурван насны ангиллаар явагдав

    Дархан сумын Засаг даргын нэрэмжит болгож явуулсан өсвөр насны хүүхдийн барилдаан гурван насны ангиллаар явагдав. Уг барилдаанд 10 хүртэлх насанд Б.Сумъяабазар, 11-13 насны ангилалд А.Өсөхжаргал, 14-16 насанд Н.Чеэнгүнбаатар нар тус тус түрүүлж бай шагналаа гардан авлаа. Сумын Засаг дарга Б.Азжаргал нь сурагч байхдаа өсвөр үеийн бөхийн барилдаанд 9 удаа түрүүлж байсан учир ийнхүү хүүхдийн барилдааныг сумынхаа нэрэмжит болгон явуулж байхаар …

  • 21 July

    Хурц арслан, заан, начинтай наадам

    Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадам энэ сарын 18-20-нд болж өндөрлөв. Энэ жилийн наадамд нийт 256 хүчит бөх оролцон барилдсанаас улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, улсын гарьд Б.Жаргалсайхан, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Ч.Батчулуун зэрэг улсын цолтой 39 бөх, аймаг, цэргийн цолтой 138 бөх, сумын заан, начин цолтой 77, залуу бөхчүүд гээд нийт 256 хүчит бөх хүч үзэн барилдлаа. Эдгээрээс …

  • 21 July

    Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болов

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2016.07.19/ болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, аймгийн ИТХ-ын даргыг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлав. 14 цагт эхлэх товтой байсан анхдугаар хуралдаанд ирвэл зохих 33 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр ирж хуралдаан эхэлсэн юм.Хуулинд заасны дагуу хурлыг хамгийн ахмад настай төлөөлөгч …

  • 21 July

    Дархан-уул аймгийн 200 гаруй харваачид цэц мэргэнээ сорьжээ

    Дархан-Уул аймгийн үндэсний баяр наадам “Үндэсний их сурын харваа” Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд долоодугаар сарын 18, 19-ний өдрүүдэд боллоо. Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож буй учраас улсын алдарт харваачид ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа нь хурсан олныг баясгаж байв. Эрийн хүч, ухааны цараа, эрхийн чивчирээ үзүүлэхээр Монгол улсын Даяар дурсагдах Дархан мэргэн Ш.Даваахүү, Улсын гарамгай …

  • 21 July

    Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ажлаа хүлээн авлаа

    Дархан-Уул аймгийн  ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаанаар  аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчидээ сонгосон билээ. Анхдугаар хуралдааны тогтоолын дагуу  тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Пүрэвдорж Эрдэнэбат өнөөдөр төрийн албаны хууль, ёсыг хүндэтгэж, ИТХ-ын даргаар шинээр сонгогдсон Гомбожавын Эрдэнэбатад тамга тэмдгээ гардуулж, ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд ажлын амжилт хүслээ. Гомбожавын Эрдэнэбат ажлаа юун түрүүнд ИТХ-ын ирэх дөрвөн жилд барих, чиглэлээ боловсруулан гаргахаас …

  • 21 July

    Ховдчууд МУ-ын заан Б.Пүрэвсайхан, МУ-ын харцага Б.Бат-Өлзий нарт хүндэтгэл үзүүллээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар уран мэхийг уралдуулан барилдаж МУ-ын заан цол хүртсэн Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвсайхан, МУ-ын харцага цол хүртсэн Зэрэг сумын харьяат Баярхүүгийн Бат-Өлзий нар Аймгийнхаа баяр наадамд ирж зодоглолоо. Энэ үеэр аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өргөж яваа өсөх  ирээдүйтэй бөхчүүддээ  аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Ховд аймгийн …

  • 20 July

    Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги шинэ байртай боллоо

    Онцгой байдлын албыг бэхжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Эрэн хайх, аврах ангийн шинэ ажлын байр” төслийг амжилттай хэрэгжүүлж 2016 оны 7 дугаар сарын 15-ний билэгт сайн өдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Эрэн хайх, аврах ангийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Онцгой байдлын газрын дарга, дэд …

  • 19 July

    “Хүндэт дэвтэр”-т 9 хүнийг алдаршуулав

    Их Монгол Улс байгуулагдсаны 810, ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан /2016.07.18/ өдөр  аймгийн зарим гавьяатуудыг Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.16 дахь заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн Засаг даргаас …

  • 19 July

    Дархан-Уул аймгийн үндэсний баяр наадамд 200 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна

    Дархан-Уул аймгийн үндэсний баяр наадам энэ сарын 18-20-ны өдрүүдэд тохиож байгаа бөгөөд өчигдөр Эрийн гурван наадмын нэг болох “Үндэсний сурын харваа” Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийлээ. Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож буй учраас улсын алдарт харваачид ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа нь хурсан олныг баясгаж байв. Эрийн хүч, ухааны цараа, эрхийн чивчирээ үзүүлэхээр Монгол …

  • 18 July

    Дархан- уул аймгийн наадам өнөөдөр эхэллээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр 2016 оны 07 сарын 18-ны өдөр 07.00 Дааганы уралдаан 09.00 Дааганы бариа /Морь барианы газарт/ 09.00 Өсвөрийн харваачдын хана хасаа харваа /Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд/ 10.00 Шагайн багийн харвааны нээлт /4 дүгээр сургуулийн зааланд/ 10.00 Насанд хүрэгчдийн хана харваа эхлэх /Миний …

  • 18 July

    МУ-ын заан Б.Пүрэвсайханд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүндэтгэл үзүүллээ

    2005 онд Мөст сумын харьяат  Цэдэвийн Мягмарсүрэн  МУ-ын заан цол хүртэж байсан байна. Түүнээс хойш  Ховд аймгаас Заан цолтон төрж байгаагүй бөгөөд 11 жилийн дараа Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвсайхан улсынхаа баяр наадамд 7 даван  МУ-ын заан цол хүртсэн билээ. МУ-ын шинэхэн заан аймгийнхаа баяр наадамд зодоглохоор Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди зарим тэргүүлэгчдийнхээ хамтаар болон …

  • 18 July

    АХ-ын 95 жилийн ойн баяраа Ховд аймгийнхан шагналын хуртай тэмдэглэж байна

    АХ-ын 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийнхан  хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар  шагнагдсан нэр бүхий зарим хүмүүсийн шагналыг өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди гардуулж баяр хүргэлээ. МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суугаа Жавзандулам, Хар ус нуур орчмын улсын  тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны газрын дарга дарьсүрэнгийн …

  • 18 July

    Тусламжийн цуваа өнөөдөр Баян-Өлгий аймагт хүргэгдэн очлоо

    Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу  Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 …

  • 14 July

    Ховд аймаг: Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно

    Орон нутгийн 2016 оны Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацааны Анхдугаар хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хуралдана.  Хуралдаанаар:  – Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны Ээлжит сонгуулийн дүн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг    зөвшөөрөх тухай – Зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.   Ugluu.mn