Байгалийн гамшиг хэлж биш хийсч ирдэг аюул гэдэг. Өнгөрсөн долдугаар сараас хойш орон нутагт хүчтэй аадар бороо орсоны улмаас хэд хэдэн аймагт үер бууж аюул дагуулсан. Тухайлбал, наадмын өмнөхөн өдөр нь Баян-Өлгий аймагт үер буусны улмаас 600 гаруй өрх орох оронгүй болсон. Түүний дараа Завхан аймагт үер бууж 10 гаруй айл усанд автсан бол өнгөрсөн долоо хоногт Увс аймагт хүчтэй …
Орон нутаг
August, 2016
-
9 August
Дархан-уул аймгаас хувилгаан тодорлоо
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам бээр Дархан-Уул аймаг дахь Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийд, нийт сүсэгтэн олны хүсэлт, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэмжлэгээр Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийг тодруулан таньжээ. Энэ нь Дархан хот байгуулагдсан цагаас хойш түүхэн үйл явдал болоод байгаа юм. Иймд 2016 оны 08 дугаар сарын 11-нд Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийн Хувилгаанаа арслант сэнтийд залах ёслолын арга …
-
8 August
Улаангомд үер бууж, 500 орчим айл өрх усанд автав
Увс аймгийн Улаангом сумын нутагт өчигдөр хүчтэй салхи болж, аадар бороо орсны улмаас тус сумын найман багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр нурсан байна. Түүнчлэн 15 орон сууц, таван албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараш усанд автсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, зургаан …
-
8 August
Увсад газар хөдөлжээ
Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т өчигдөр/2016.08.07/ 17:41 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, мөн Наранбулаг сумын Засаг дарга нарын тайлбараар иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.
-
1 August
Дархан-уул аймаг өвс тэжээлийн бэлтгэлээ хангаж байна
Дархан-Уул аймгийн хэмжээгээр 2016-2017 оны өвөл, хавар хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж хаваржина. 2015 онд аймгийн Засаг даргын нөөц сангаас 22,5 сая төгрөг гарган 100 тонн өвс бэлтгэн нөөцөлсөн нь 2016 оны өвөл, хавар зарцуулаагүй нөөцөд байгаа ажээ. Мөн 6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 21 тонн малын тэжээл зарцуулагдаагүй “Өгөөж чанар” ХХК-ийн нөөцөд гэрээний үндсэн дээр хадгалагдаж …
July, 2016
-
29 July
Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Галсандондог ажлаа хүлээж авлаа
Аймгийн ИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Д.Галсандондогийн нэрийг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр захирамж гаргаж, аймгийн Засаг даргаар Д.Галсандондогийг томилсон байна. Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Галсандондог өнөөдөр /2016.07.28/ аймгийн Засаг даргаар 2012-2016 оны хооронд ажилласан Д.Цэвэээнравдангаас аймгийн …
-
28 July
Дархан-Уул аймгийн засаг дарга хоёр орлогчтой ажиллана
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын орлогчийг томилох асуудлыг аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцдөг. Тэргүүлэгчдийн хуралд аймгийн Засаг дарга С.Насанбат ИТХ-ын төлөөлөгч Т.Ганболд, А.Түвшинбат нарыг Засаг даргын орлогчоор томилох санал оруулсан бөгөөд энэхүү саналыг Тэргүүлэгчид дэмжлээ. Хурлын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: “Монголын …
-
28 July
Дархан-Уул аймаг ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлалаа
2016 оны 10 дугаар сарын 19-нд сум дүүргийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгууль болохтой холбогдуулан, дархан-уул аймгийн Сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь багтаан байгуулах асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Сонгуулийн хорооны даргаар Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нарийн бичгийн даргаар аймгийн УЦУОШАлбаны дарга С.Алтандолгион, гишүүдээр Д.Цэрэндаваа, …
-
27 July
Ховд аймгийн засаг даргаар Д.Галсандондогийг томилохоор ИХТ-ын анхдугаар хуралдаанаас шийдвэрлэж тогтоолыг ерөнхий сайдад өргөн мэдүүллээ
Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан аймгийн Засаг даргаа томилох асуудлаар 10 хоног завсарлад байсан. Тэгвэл өчигдөр хуралдаанаа үргэлжлүүлж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Засаг даргад нэр дэвшүүлэхэд МАН-ын бүлгээс аймгийн МАН-ын дарга Д.Галсандондогийн нэрийг дэвшүүлсэн бол цөөнхийн бүлэг болох Ардчилсан намын бүлгээс аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээс татгалзлаа. Гэвч хуралдааны танхимаас МАН-ын бүлгийн гишүүн Аймгийн ИХ-ын төлөөлөгч …
-
26 July
“Шарилжгүй Дархан” хөтөлбөр үргэлжилнэ
Өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат иргэдээ сонсож тэдний өмнө тулгамдаж байгаа шарилжны асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Тухайлан энэ жил хур бороо элбэгтэй байгаа учраас шарилж ихээр ургаж асуудал дагуулсан хэвээр байгааг аймгийн Засаг дарга онцгойлон авч шарилжгүй Дархан хот болгох ажлаа өнөөдрөөс эхлэсэн юм. 2015 онд Засаг дарга С.Насанбатын санаачилан хэрэгжүүлсэн “Шарилжгүй Дархан” хөтөлбөр дахин …
-
26 July
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат ажлаа хүлээн авав
Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад С.Насанбатыг нэр дэвшүүлж саналыг тогтоолын хамт Монгол улсын Ерөнхий сайдад уламжилсан билээ. Тогтоолыг МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн долоодугаар сарын 20-ны өдөр Сундуйжавын …
-
22 July
Дархан хот Фукушима мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Дархан хотод 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мачида Хидэаки айлчиллаа. Тэрээр манай аймагт Монгол Японы хамтарсан “Аз жаргалын нийгэмлэг”-ээс зохион байгуулсан Соёлын арга хэмжээнд амжилттай оролцсон тухайгаа аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбаттай уулзах үеэр ярьлаа. Манай аймгийн хувьд Япон Улстай эдийн засаг, хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Иймээс аймгийн …
-
22 July
Баян-өлгий аймгийн ОНУ-ууд үерийн голомтод ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад талархал илэрхийлжээ
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшгийн улмаас хүний алтан амь үрэгдэж, олон өрх айл орон гэрээ урсгасан харамсалтай явдал тохиолдсон. Байгалийн давтагдашгүй нөхцөл байдал тохиолдсон казах ард түмэндээ монголчууд сэтгэлийн хандиваа илгээсээр байна. Таван ханатай өргөө цагаан гэрээс эхлээд сэтгэл, итгэлийнхээ хандивыг илгээж байгааг та хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан байх. Тэгвэл Баян-Өлгий аймгийн төвд байрлах Зэвсэгт хүчний 340 дүгээр …
-
21 July
Дархан уул аймгийн наадмаар Ганболдын Ганням түрүүллээ
Дарханчууд энэ сарын 18-20-ны өдрүүдэд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил Дархан хот байгуулагдсаны тэгш ой тохиож буй тул Дарханчууд урьдын жилүүдээс өргөн дэлгэр наадлаа. Баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, сумын заан С.Очирбат, аймгийн арслан Г.Ганням …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл