Дархан-Уул аймаг ХБНГУ-тай хамтран эдийн засгаа өргөжүүлнэ

IMG_8050

Дархан-Уул аймгийн удирдлагууд  /2016.09.03/ өдөр  ХБНГУ-ын Заксон муж улсын өмчит “Заксоны эдийн засгийн дэмжлэг” ХХК-ийн дарга Томас Рихтер тэргүүтэй 14 төлөөлөгчийг хүлээн авч, Эдийн засгийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалтыг хийж байна. Уулзалтаар аймгийн удирдлагууд Дархан хотынхоо түүх, орон нутгийн онцлогийн талаар зочдод танилцуулан, салбар бүрд ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Дархан төмөрлөг ТӨХК, Шүтэн-Уул ХХК, Монгол алтан тос ХХК, Агромаштех ХХК, Минж Проперти ХХК, Таймлесс ХХК зэрэг Монголын бизнес эрхлэгчид уул уурхайн металлургийн цогцолбор үйлдвэр, наранцэцгийн тос шахах үйлдвэр, үр хадгалах елеватор байгуулах зэрэг 10 орчим төсөл хөтөлбөрийг танилцуулж, Германы төлөөлөгч нартай ганцаарчилсан уулзалтыг хийлээ.

Экспортын барааг орлохуйц нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар эдийн засгаа хөгжүүлэх бодлого баримталж буй манай аймагт өнөөдрийн уулзалт ихээхэн ач холбогдол өгч, цаашид ХБНГУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа хэд хэдэн шатаар ахина хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Өрсөлдөх чадварын гол үзүүлэлт нь ААНБ-ын инноваци, дэвшилтэт технологи, түүнийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх мэргэжлийн өндөр түвшний ажиллах хүч байдаг. Эдгээр нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Германы эдийн засгийн хамтын ажиллагаанд найдвартай гүүр болон ажиллаж байдаг Төвд агентур нь Монголын ААНБ-уудад Герман улстай хамтран ажиллах боломжийг нээх, бүтээмжит хамтын ажиллагааг бий болгохын тулд жил бүр энэхүү бизнес аялалыг ХБНГУ-ын муж улсуудтай хамтран зохион байгуулдаг байна.Энэ удаад Дархан хотыг сонгож ирсэн нь тохиолдлын хэрэг биш, салбар бүрд олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломж бий хэмээн үзсэн гэдгийг ХБНГУ-ын төлөөлөгчид онцолж байлаа.

Дээрх төлөөлөгчид өнөөдөр /2016.09.03/ Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж, Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ний үйл ажиллагаатай танилцана.

Монгол, Заксон муж улсын бизнес төлөөлөгчдийн уулзалтын үр дүнд ААНБ, мэргэжлийн холбоод хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …